Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Истанбулын халдлага үйлдэгчийг олж баривчилжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Шинэ он гараад цаг гаруй хугацаа өнгөрч байхад Истанбул хотын Рэйна шөнийн клубт зэвсэглэн халдаж олон хүний амийг хөнөөсөн этгээдийг Истанбул хотод зохион байгуулсан тусгай ажиллагааны үеэр баривчилсныг Туркийн хэвлэлүүд мэдээллээ.

Узбек үндэстэн Абдулгадир Машариповыг Даваа гарагийн орой Эсенюрт дүүрэгт, найзынх нь гэрээс баривчилжээ.

Тэрээр эхнэр, 4 настай хүүгийн хамт нуугдаж байсан байна. Машариповтай хамт нэг Киргиз эрэгтэй, гурван эмэгтэй баривчлагдсан гэнэ. Узбек алуурчин нийт 39 хүний амийг хөнөөж, 65 хүнийг шархдуулаад зугтсан бөгөөд өчигдрийг хүртэл Туркийн цагдаа эрэн сурвалжилж байсан юм.

Эрэн сурвалжлах явцдаа өөр 35 террорист этгээдийг цагдаа нар баривчилсан байна.

Машариповын ард ямар бүлэглэл халдлагыг зохион байгуулсныг илрүүлэхээр Туркийн албаныхан ажиллаж эхэлжээ.

 

Эх сурвалж: Russia Today