Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Давосын чуулганд оролцохоор мордлоо

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Швейцарийн Давос хотноо болох Давосын 47 дахь удаагийн форумд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.

Уг форум энэ сарын 17-20-ны өдөр болно.

Энэ удаа "Эргэх холбоотой хариуцлагатай манлайлал" сэдвийн хүрээнд болох юм байна.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт нь 1971 онд байгуулагдсан бөгөөд Швейцарийн Женев хотноо байрладаг, улс орнуудын удирдагчид, төр, нийгмийн зүтгэлтнүүд, нэрт эдийн засагчид болон бизнесийн салбарын төлөөлөгчдийн оролцоотойгоор дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах зорилго бүхий хараат бус, бие даасан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны олон улсын байгууллага юм.

Уг байгууллага нь дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй эдийн засаг, нийгмийн томоохон асуудлуудыг хэлэлцэх зорилгоор “Давосын” хэмээн алдаршсан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг Швейцарийн Давос хотноо жил бүр зохион байгуулдаг.