Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Бишкект осолдсон онгоц ACT Airlines-ийнх гэдгийг мэдэгдлээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Хонг Конгоос Истанбул чиглэлд нисэж байсан Boeing 747 онгоц өнөө өглөө Киргизийн нийслэл Бишкек хотод газардахдаа осолдож, нийт 32 хүний амийг хөнөөсөн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Энэхүү онгоц нь ACT Airlines компанийнх болохыг албан ёсоор мэдээллээ. Онгоцны багт Turkish Airlines компанитай холбоотой нэг ч хүн байгаагүй бөгөөд тус компанитай дээрх осол хамааралгүй болох тухай албан ёсоор мэдэгдлээ. 

Хонг-Конгийн олон улсын нисэх буудлаас (HKG) Бишкек Манас олон улсын нисэх буудал (FRU) руу чиглэн нисч байсан ACT авиакомпаний TC-MCL бүртгэлтэй каргоны онгоц Бишкекийн ойролцоо олон улсын UTC цагаар 01:40 –д осолдлоо. 
Дээрх онгоц болон нисэх багийнхны аль нь ч Turkish Airlines-т хамааралгүй болохыг мэдэгдэж байна.