Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

"С.Зоригийг хөнөөсөн хэргийг ядарсан хүмүүст тохоод, хаах гэж улайрч байна гэж харж байна"

А.Ням-Өлзий, iKon.mn
2017 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон.

Тэдний ар гэрийнхэн өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа.

iKon.mn мэдээллийг ШУУД дамжуулан хүргэлээ.

https://www.facebook.com/iKonNews/videos/611285502390355/

Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!

Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат: Ерөнхийлөгч та шударга байя гэдэг. Тэгвэл энэ хэргийн шүүх хурлыг шударгаар нээлттэй явуулж өгөөч

2006 онд гарсан дөрвөн хүн шатаж нас барсан хэргийн нотломж 2007 оны нэгдүгээр сард гаргасан. Энэ нотломжод Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар энэ хэргийг хийгээгүйг нотолсон байгаа. Үүнд “Цахилгаан ашиглалтын буруугаас гарсан байх үндэслэлтэй.

Мөн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзана” гэж дурдсан.  Энэ нь уг галын хэрэгт дээрх гурван хүн холбогдолгүйг харуулж байна.  
Гэтэл УЕП М.Энх-Амгалан тэднийг дөрвөн хүнийг хүнийг шатааж алсан гэсэн аймшигтай мэдээлэл гаргасан. 

Энэ хэргийг ядарсан хүмүүст тохоод, хаах гэж улайрч байна гэж харж байна

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг бид гадны харьяат гэж гүтгүүлээд, ээж дээрээ уйлаад очиж байсныг харж байсан. Энэ хэрэгт гүтгэгдсэн хүмүүс ээжүүд дээрээ очих нь битгий хэл 20-30 жил хоригдох болчихоод байна. 

Ерөнхийлөгч та шударга байя гэж хэлж байсан. Энэ шүүх хурлыг нээлттэй хийлгээд өгөөч. Таныг ард түмэн харж байгаа. 
Шүүгч, прокурорууд шударга, өргөсөн тангарагтаа үнэнч байгаач гэж хэлмээр байна. 

Тагнуул, цагдаагийн байгууллагынхан Б.Булган гэдэг эмэгтэйтэй мэдээж уулзсан байх. Б.Булган энэ хүмүүс биш гэж хэлсэн учраас шүүх хуралд оруулаагүй гэж харж байна. Хэрэв хэлсэн бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр багтаж ядсан мэдээлэл явж байх байсан. 
Энэ бүхнээс харахад хэргийг хаах гэсэн ичгүур сонжуураа алдсан явдал болж байна. 

Тагнуулынхан шоронд Ц.Амгаланбаатарыг манай дүү дээр дагуулж очсон байсан. Б.Булганыг ч мөн адил тэдэнтэй уулзуулсан гэж бодож байгаа. 

Б.Жавзмаа: Дөрвөн хүн шатаасан гэдгийг дайвар болгож хэлээд байгаа

Миний хүү Б.Содномдаржаа С.Зоригийг нас барах үед 22-той байсан. Манайх сүү, ногооны фермерийн аж ахуйтай байсан. Миний хүү тэр фермийнхээ эзэн болж ажилладаг. Аавтайгаа трактороор өвсөө ачиж явсан. Хүн алагдах үед манай хүү гэртээ байсан. 
Тэр хүнийг алаад бидэнд юу ногдох юм бэ. 

Тагнуулын байгууллагын хүмүүс асуулт асуудаг. Миний асуултад л хариулна шүү гэж анхааруулдаг. Миний хүү  тэр өдөр аавтайгаа хадланд явсан. Миний хүү хэрэг гардаг өдөр аавтайгаа хадлан дээр байсан гэж хэлэхэд тэр бичигтээ оруулаагүй. 

1998 оны аравдугаар сарын 5-нд Б.Булганы тодорхойлсноор эмэгтэй нь 160 орчим, эрэгтэй нь 150 орчим см өндөртэй гэж мэдээлж байсан. Зургаар нь миний хүүг адилтгаж үзсэн. Миний хүү 180 см өндөртэй, улаан царайтай, туранхай. Тэгэхэд миний хүүг ялласан. 

Хэрэг гарах үед Ц.Амгаланбаатар 16, Чимгээ 20 настай байсан. Энэ бол дээд зэргийн гүтгэлэг гэж бодож байна. Гэмт хэргийн захиалагч нь байхгүй байхад эд нарыг яллаж байна. 

Яллачихсан хойноо захиалагчийг олно гэж ярьж байна. Захиалагчийг олно гэж хэзээ ч байхгүй. Мөнгө өгье чи захиалагч нь бол гээд гудамжнаас хүн олоод ирж чадах хүмүүс

Дөрвөн хүн шатаасан гэдгийг дайвар болгож хэлээд байгаа. С.Зоригийг хөнөөсөн хэргээс хойш найман жил зургаан сарын дараа гэр бүлийн хүмүүс шатсан хэрэг гарсан. Цахилгааны утаснаас болоод гал гарсныг тэр айлын улсууд өөрсдөө хүртэл хүлээсэн. 
Миний хүү тэдний оршуулганд оролцсон. Хэрвээ шатаасан бол оролцохгүй шүү дээ

Надад хүсэлт байна. Давж заалдах шатны шүүхэд өргөдөл очно. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулмаар байна. Хоёрдугаарт, жил таван сар хүүг маань, биднийг тарчлааж байна. Тийм болохоор тэднийг маань батлан даалтад гаргаж өгнө үү гэж хүсч байна. 

Ц.Амгаланбаатарын эгч Л.Хүжмаа: Архангай аймагт том хэрэг гарсан. Тэрийг би хийсэн гэсэн юм билээ

Ц.Амгаланбаатар 1998 онд Улаанбаатар орж үзээгүй, 16 настай хүүхэд байсан. 

Сүүлд 25 жилийн ял аваад Чойр гэдэг чанга дэглэмтэй газар хүмүүжиж байгаа. 2013 оны  дөрөвдүгээр сарын 20-дийн үеэр пургон машинтай хүмүүс манай гэрээр оруулаад авч явсан. Архангай аймагт том хэрэг гарсан. Тэрийг би хийсэн гэсэн юм билээ. Тэр нь нотлогдоогүй учир тавдугаар сарын үед шоронд буцаад очсон. 

Түүний дараа надтай утсаар яриад Улаанбаатарт дамжин өнгөрүүлэхийн эмнэлэгт хэвтэж байна. Хоёр ах надад тусалж байгаа. Санаа зоволтгүй гэж байсан. Түүнээс хойш хоёр удаа надтай холбогдсон. Тэгээд 2015 оны наймдугаар сарын 31-н хүртэл холбоо бариагүй. 

Тэр хоёр хүн нь ямар хүн юм бэ. 25 жилийн ялтай хүнийг яагаад эмнэлэгт хүртэл хэвтүүлэв. Тэр хоёр хүнийг олох юмсан гэж бодож байна. 

Т.Чимгээгийн ээж С.Маруш: Миний охин Дорноговь аймагт гурван нялх хүүхэдтэй, хөгшин ээжийгээ хараад байж байсан

Монголын шүүх, прокурор үнэн зөвийг олж өгөх байх гэж найдаж байлаа.  Миний охин 24 жилийн ял сонсоход би давхар ял сонссон

Тухайн үед миний охин Дорноговь аймагт гурван нялх хүүхэдтэй, хөгшин ээжийгээ хараад байж байсан. Төрийн том хүний гэрт очоод, алчихна гэдэг үнэмшилгүй зүйл. 

Миний охиныг нутаг орныхон маань хүртэл мэдэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гуйх юм байна. Үнэний төлөө үг хэлж өгөөч гэж гуйж байна.