Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Централ тауэрт бөмбөг тавьсан гэх хэрэгт холбогдсон АНУ-ын иргэнийг албадан гаргажээ

Г.Номин, iKon.mn
2017 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн өнөөдөр 2016 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулж мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Албадан гаргасан иргэдийг урьж авчирсан ААН-үүдэд ямар хариуцлага тооцдог вэ?

- Хуульд заасан үндэслэлийн дагуу иргэдийг албадан гаргаж, урилга явуулсан ААН-д захиргааны хариуцлага ногдуулж торгодог.

- Централ тауэрт бөмбөг тавьсан гэх хэрэг гарсан. Уг хэрэгтэй холбогдсон АНУ-ын иргэнд ямар хариуцлага тооцсон бэ?

- АНУ-ын иргэн тодорхой гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан учраас бид хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллаад, 2017 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр албадан гаргасан. Энэ хүн урьд нь манай улсад таван удаа зорчиж байсан. Дандаа ОХУ-аар дамжиж ирж байсан юм байна лээ. Өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй.