Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

LG компанийн Gram нөүтбүүк Гиннесийн номонд бүртгэгдлээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 14
IKON.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын LG компанийн Gram 14 нэртэй нөүтбүүк дэлхийн хамгийн хөнгөн жинтэй 14 инчийн зөөврийн компьютер гэсэн алдрыг зүүж, Гиннесийн Дэлхийн дээд амжилтын номонд бүртгэгдсэн тухай тус компаниас өнгөрсөн Пүрэв гарагт мэдээлжээ.

Гиннесийнхэн янз бүрийн үйлдвэрийн 70 орчим 14 инчийн нөүтбүүкийг харьцуулан жигнэж үзээд Gram 14-ийг шилдгээр тодруулсан байна.

LG компани 2017 оны загвараа 860 грамм болгосон нь өмнөх загварын 980 граммыг 120 граммаар бууруулсан үзүүлэлт болжээ.

Өнгөрсөн онд тус компанийн 15 инчийн Gram нөүтбүүк мөн 15 инчийн зөөврийн компьютеруудын дээд амжилтыг тогтоож 980 граммын жингээр Гиннесийн номонд бүртгэгдсэн юм.

LG Electronics компани Gram брэндийн зөөврийн компьютеруудыг 2014 оноос эхлэн 13.3, 14, 15.6 инчийн хэмжээтэйгээр үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд дэлгэцний хэмжээнээсээ үл хамааран бүгд нэг килограмм хүрэхгүй жинтэй байдаг ажээ.

 

Эх сурвалж: Korea Times