Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Зураач М.Ган-Очирын “Сэтгэлийн хээ” бие даасан үзэсгэлэн гарна

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Нэгдүгээр сарын 17-ны өдөр Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн, зураач М.Ган-Очирын “Сэтгэлийн хээ” бие даасан үзэсгэлэн гарах гэж байна.

“Сэтгэлийн хээ” үзэсгэлэн нь түүний гурав дахь бие даасан үзэсгэлэн юм. Үзэсгэлэнд  30 орчим бүтээл тавигдах ба монгол үндэсний уламжлалт хээ угалзыг  дүрсэлсэн модерн, абстракт сонин содон зургууд дэлгэгдэнэ. 

Түүний уран бүтээлийн онцлогоос дурдвал монголын үндэсний хээг орчин үетэй хослуулж хуучин шинэлэг сэтгэлгээний түвшинд туурвидаг юм.


М.Ган-Очир нь Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангийг 2009 онд төгссөн. Тэрбээр БНСУ, Япон, ХБНГУ-ын уран зургийн үзэсгэлэнд бүтээлээрээ оролцож байсан ба түүний бүтээлээс гадны үзэсгэлэнд тавигддаг аж.