Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Харшил, Астматай танилцсан минь

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 1 сарын 13
Сурталчилгаа
 

Би өөрөө болоод эхнэр хүүхдүүдээ өвчин тусчихвал интернэт ухаж байгаад учир шалтгааныг нь олчих, чадвал эмчилчих санаатай байдаг хүн. Туршлагаасаа харахад нэгэнт өвчин тусчихсан бол өөрөө өөрийгөө эмчилсэнээс мэргэжилийн эмчээр оношлуулж, эмчлүүлэх нь дээр болохыг ойлгосон. Гэхдээ хүн анагаахын тодорхой хэмжээний мэдлэгтэй байж өвчнөөс урьдчилан сэргийлж чаддаг болчихвол өөрийгөө болоод ойр тойрныхоо хүмүүсийг олон төрлийн өвчнөөр өвдөхөөс аврах боломжтой. 

Хүү маань тоостой газраар явахаар ханиад тусчихсан юм шиг бүгшүүлж ханиалгадаг болсон бөгөөд тэр бүрд нь хүүхдийн эмчид үзүүлэхэд антибиотек бичиж өгдөг байв. Энэ явдал олон удаа давтагдсан учир өөр хүүхдийн эмчид үзүүлтэл харшил дээр суурилсан ханиад, астма болохын өмнөх шатанд явж байгааг мэдэв. Астматай гээд айхавтар бүгшүүлж ханиалгадаг хүнтэй таарч байсан боловч харшилийн өвчин болохыг нь мэдээгүй явжээ. Хүү маань ханиалгахаас гадна биеэр нь юм гардаг болсон бөгөөд хөлийн улан дээр нь гарсан нь бүр арьсийг нь хуурайшуулж тос түрхэхгүй бол хагардаг болчихсон байв.

Сурсан зангаараа интернэт ухаж судалсан чинь: Хүн бүр хүний биед нэвтрэх микроб, вирус гэх мэтийн хүнд хор уршиг учруулдаг гадны биетүүдийг устгаж аюулгүй болгож байдаг дархлааны системтэй байдаг. Гадны хортой биетүүдийг таних чадварыг алдагдуулдаг бодисуудын нөлөөгөөр хүний дархлааны систем хэт мэдрэг болж хүнд ямар ч хор нөлөөгүй ургамлын тоос, шавьж, амьтан, өөрийн арьс гэх мэт зүйлийг хортой мэтээр буруу таньж хариу үйлдэл үзүүлэх дархлааны системийн өвчнийг харшил гэдэг юм байна.

Хүн төрөөд 10 орчим нас хүрч байж дархлааны систем нь бүрэн бүрэлддэг тул 10 хүртэлх насны хүүхдүүд гадны нөлөөлөлд мэдрэг, харшил, астматай болох магадлал 10-аас дээш насны хүнтэй харьцуулбал их өндөр байдаг. Энэ магадлал нь нялх хүүхдэд бүр өндөр байгаад томрох тусам нь багасдаг. Хүнийг харшил, астматай болгодог хэдэн бүлэг зүйлс байдаг нь судалгаагаар тодров. 

1.Эм

Жишээ нь: Бидний хоол хүнс шиг замбараагүй хэрэглэдэг антибиотекууд дархлаа дарангуйлдаг ба харшилтай болгох өндөр магадлалтай болох нь сүүлийн үеийн судалгаагаар тодорхой болсон байна. Хүний гэдэсний өнгөр бүрэн бүтэн сайн байгаа нөхцөлд орж ирсэн хүнснээс  биед шаардлагатай тэжээл, витаминууд, эрдэс бодисуудыг  шимэгдүүлэн авч биеийн дархлааны систем үүргээ бүрэн дүүрэн биелүүлж чаддаг.

Гэдэсний өнгөр дотор төрөл бүрийн микробууд амьдардаг ба хүний биед ашигтай микробууд давамгайлж байгаа нөхцөлд хүн эрүүл байдаг. Уг ашигтай микробууд нь хоол хүнсийг бүрэн задалж биед шимэгдэх боломжтой болгож өгдөг. Антибиотек нь  хүний гэдэсний өнгөрийн ашигтай, ашиггүй бактеруудыг хамтад нь устгадаг учир  хоол хүнс бүрэн задрахгүй болж гэдэсний өнгөрийн хэвийн байдал алдагддаг. Ингэснээр биед шаардлагатай тэжээл, витаминууд болон эрдэс бодисуудыг бүрэн шимэгдүүлэн авч чаддаггүйгээс дархлааны систем өвчилдөг юм байна.  Хэд хоног антибиотек уучихаар идсэн хоол хүнсийг задалж өгөх ашигтай бактер багассанаас болж гүйлгээд эхэлдэг.

Настай хүмүүс гэдэс нь өнгөргүй болчихож гэдэгсэн. Үүнийг эмч нар дисбактериоз гэх юм билээ. Дархлааны систем өвчлөх нь харшил, астма-аар өвдөх урьдчилсан нөхцөл болдог. Зайлшгүй антибиотек хэрэглэх шаардлагатай болох юм бол линекс гэх мэтийн пробиотектай ууж сөрөг нөлөөллийг нь бууруулах боломжтой. Пробиотек гэдэг нь хүний биед ашигтай бактерууд бөгөөд гэдэсний өнгөр дэхь ашигтай бактеруудыг нөхөх зорилгоор уудаг. Одоо би өөрөө болоод ойр тойрныхоноо антибиотек  хэрэглэх үед нь  дор хаяж 21 хоног линекс эсвэл амьд тараг уулгадаг. Амьд тарганд хүний биед ашигтай бактерууд хангалттай хэмжээтэй байдаг. Амьд тарагны сул тал нь хадгалалт даахгүй исэж мууддагт оршдог. Хадгалалалтын хугацааг нь уртасгахын тулд таргаа бүрсэний дараа амьд бактеруудыг нь үхүүлдэг болсоноос дэлгүүрийн лангуун дээр 10-20 хоночихсон хэрнээ исэж мууддаггүй үйлдвэрийн тарагнууд гарч ирсэн. Нэгэнт хүнд ашигтай бактеруудыг нь устгачихдаг учир үйлдвэрийн тарганд гэдэсний өнгөр дэхь бактеруудыг сэргээх, дэмжих ашигтай чанар нь байхгүй болсон байдаг.

Гадны орнуудад үхрийн аж ахуйг ашигтай эрхлэхийн тулд тэжээлд нь сүү саалийг нь ихэсгэх, тарга хучийг нь хурдан нэмэх гормон хольдог ба нэг дор нь олон зуу, мянгаар нь үржүүлдэг. Нэг дор олон үхэр тэжээх үед халдварт өвчин тархах магадлал нэмэгддэг ба нэг дор хэдэн арав, зуун мянгаар нь хоргодуулдаг халдварт өвчин гарч байдаг. Эдгээр өвчний тархалтаас сэргийлэхийн тулд байнга тэжээлд нь антибиотек хольж өгч байдагаас гадны орнуудад үйлдвэрлэгдсэн мах, сүү тодорхой хэмжээний тарга хүч, өсөлтийн гормон болон антибиотек агуулсан байдаг. Барууны орнуудад мах, сүүнд агуулагдахыг зөвшөөрөгдөх гормон, антибиотекийн хэмжээг стандартаар тогтоож эхэлсэн.

Гэхдээ Хятадад энэ стандарт нэвтрээгүй ба барууны орнууд иймэрхүү стандартыг гадаадад экспортлох мах, сүүн дээрээ тэр бүр мөрдөөд байдаггүй. Манай сүүний үйлдвэрүүд гаднаас импортолсон хуурай сүүг өргөн ашигладаг. Импортын хуурай сүү нь гормон, антибиотектай ба ийм хуурай сүүгээр үйлдвэрлэсэн амьд бактергүй тараг, сүү хүүхэддээ өгөх нь ухаалаг зүйл биш нь ойгомжтой. Манай зарим үйлдвэрлэгчид элгэн тараг нэртэй өтгөн тараг үйлдвэрлэдэг. Эдгээр тарагийн ихэнхийг  нь өтгөрүүлэгч химийн бодис ашиглаж хийдэг бөгөөд уг химийн бодис нь хүүхдийг харшилтай болгодог нэг эх үүсгэвэр болдог. Угаасаа амьд бактергүй, гормон, антибиотектай бүтээгдэхүүн нь дангаараа харшилтай, тарган болгох өндөр магадлалтай байхад дээр нь харшилтай болгодог химийн өтгөрүүлэгч хольсон элгэн тараг нэртэй бүтээгдэхүүн өгөх нь хүүхдээ харшилтай болгох морийг нь унуулж байгаа хэрэг юм. Хүүхэд байсан ч хэт тарган байх нь эрүүл бусыг илтгэх үзүүлэлт юм.

Хүүхдэддээ  монгол малын сүүгээр гэрийн нөхцөлд буюу уламжлалт аргаар бүрсэн тараг өгөх нь зүйтэй. Гэхдээ хавар хонины шинэ тараг идэх нь аюултай гэдгийг анхаараарай. Сүүлийн үед манай эмч нар өвчтөндөө дархлаа дэмждэг анаферон, биферон зэрэгийг  бичих нь түгээмэл болж байгаа. Эдгээр дархлаа дэмжих бэлдмэлүүд нь дархлааны системийг хэт мэдрэг болгож харшил, астма-аар өвчлөх магадлалыг эрс өсгөдөг тул 10 хүртэл насны хүүхдэд аль болох өгөхгүй байсан нь дээр шүү! 

 2.Ахуйн хэрэглээний бараа

Гэр ахуйн бараан дахь зарим төрлийн химийн бодисууд хордлого, харшил, хавдартай болгох суурийг тавьдаг нь тодорхой болсон байна.  Жишээ нь: Угаалгын бодисонд ордог VOC (Volatile Organic Compound – Ууршимтгай Органик Нэгдэл (УОН)) нь хүнийг астма, дерматиттай болгодог нь нотлогдсон. Нялх, нярай,балчир насны хүүхдийн дархлааны систем мэдрэг байдаг тул тэдэнд УОН илүү хортой нөлөөлдөг. Ийм нөлөөллийг нь мэддэг учир Монголчууд нялх, нярай хүүхдийн хувцас, хэрэглэлийг воок-оор угаадаггүй. Воокоор угаасан хувцас, воокноос үнэртдэг үнэр нь УОН-ы үнэр юм байна.

Воокоор угаасан хувцас өмсчихөөд нялх нярай хүүхэд тэврэх эсвэл воокоор  угаасан хувцасаа хүүхэдтэй орчинд хатааж болохгүй нь байна шүү. Нэгэнт харшилтай болсон бол өнөөдөр шарилжны харшилтай байсан хүн  маргааш  давхар савангийн харшилтай болох гэх мэтчилэн солигдох боломжтой. Иймээс анхнаасаа харшилтай болохгүй байхыг хичээх, нэгэнт харшилтай болчихсон бол харшил өдөөгчийг үгүй хийх, идэвхжилийг нь бууруулах, арилгах шаардлагатай.

Эхнэр маань аяга тавгаа  фэйри \fairy\-аар  угаадаг байсан бөгөөд түүнээсээ харшилж гар дээр нь бэржийсэн тууралт гарч загатнах улмаар  хуурайшиж хагардаг болчихов. Зайлсхийх санаатай резин бээлий хэрэглэдэг болсон боловч нэмэр муутай байлаа. Зэрэгцээд би өвөө боллоо. Зээ маань живх гэдэг юм орчин үеийн хүүхдийн зайлшгүй хэрэглээ болсоныг ухаарууллаа. Бидний үед хүүхдэд харшил өгдөггүй гээд цэвэр хөвөн даавуун хэрэглэл хэдэн ээлжийнхийг бэлдчихээд воокны харшил өгүүлэхгүй гээд хүүхдийнхээ даавуу хувцасыг гар нүүрийн савангаар гараараа угаадагсан.

Төрсний эхний сард ээжийг нь хүйтэн усанд хүргэх хориотой тул даавуу угаах эрхэм үүрэг аав нарт  нь оногддог байв. Хүүхдийн суга цавь амархан нурчих гээд байдаг байсан тул тальк гээд хуурай нунтаг зүйл цацаж, сүүлний тос түрхдэг байлаа. Одоо муухай үнэртэнэ гээд сүүлний тосоор тослохоо больж. Уул нь Монгол хонины сүүл харшил өгөхгүй жинхэнэ органик эд дээ! 

Хэдэн сар судалсаны эцэст энэ бүх  асуудалуудыг маань шийдэх  АНУ-ын “Seventh Generation” гэдэг брэндийн албан ёсны борлуулагчийг нь олж авлаа. 
Эхнэр маань өөрөө туршилт хийж аяга таваг угаагчаар нь угааж үзчихээд юун гар биржийж загатнах бүр зөөлөрчихөж гээд баяртай. 

Зээ маань ч найдвартай живхтэй боллоо. Живх гэхээр хоорондоо адилхан цагаан юм байдаг гэж бодсон чинь үгүй юм байна. Судлаад  үзсэн чинь монголд зарагдаж байгаа живхнүүд нь модны зутанг диоксид хлорид-оор цайруулж цагаан болгож хийсэн байдаг юм байна. Диоксид хлоридыг амьтан дээр туршиж үзэхэд туршилтын амьтад үргүйдэлд орж, гормон нь өөрчлөгдөж, хавдараар өвдөж байжээ. Живхийг хэрэглэсэн харьцангуй удаан түүхтэй барууны орнуудад үргүйдэл, гормоны өөрчлөлт, хавдарын өвчлөл өндөр байгаа нь нялх байхад нь хэрэглэж байсан диоксид хлоридоор цайруулсан живхтэй нь холбоотой байх өндөр магадлалтай. Ямар нялх хүүхэд дээрээ туршиж 20-30 жилийн дараа үр дүнг нь харалтай биш! Иймээс “Seventh Generation” компани нь живх хийхдээ диоксид хлорид ашиглалгүй цэвэр хөвөн ашиглаж хийдэг учир живх нь бор өнгөтэй байдаг юм байна.

Ихэнх живхүүд шээс дүүрсэн эсэхийг харуулдаг судал гаргагч болон дээрх нь зургийг хүнд металтай химийн будаг ашиглаж хийдэг нь харшил үүсгэдэг бол “Seventh Generation”-ий живхэнд шээс дүүрсэнийг харуулсан судал ашигладаггүй, дээрх зургийг ургамалын будаг ашиглан хийдэг учир харшил үүсгэдэггүй юм байна. Орчин үед үйлдвэрлэж байгаа үнэртэний 95% орчимыг нефтийн бүтээгдэхүүнээс гаргадаг бөгөөд ихэнх нь харшил, хордлого, үрэвсэл, цочрол үүсгэдэг нь тогтоогдсон байна. Монголд  зарагдаж байгаа живх, дамск, бүр нойлийн цаасанд хүртэл нефтийн бүтээгдэхүүнээс гаргасан үнэртэн шингээж, хлорид-оор цайруулсан байдаг учир харшил, астма-тай болгох мөн харшилыг сэдрээх өндөр магадлалтай байна. Судалж байх хугацаандаа монголд олон хүн аяга таваг угаагчийн, нойлийн цаасны, воокны, дамскний харшилтай болчихсон байгааг мэдээд гайхлаа.  Тэгвэл  “Seventh Generation”-ий бүтээгдэхүүнүүдэд хүнийг харшилтай болгох буюу харшил сэдрээдэг нефтийн гаралтай үнэртэн, УОН, триклозан, глютен зэргийг ашигладаггүй, хлорид-оор цайруулдаггүй  юм байна.

 

Монголчууд хүүхдийнхээ биеийг сүүлний тосоор тосолдог байсантай адил “Seventh Generation” наргил модны цэвэр тосоор хүүхдийн тос хийжээ. Энэ тос нь химийн бодис, будаг, үнэр оруулагчгүй .

“Seventh Generation”-ний хүүхдийн шампуний тайлбар дээр “нулимс гоожуулдаггүй” гэж бичсэн байсныг нь охин маань зээ дээр туршаад “шампуний хөөсийг нүд үрүү нь урсгаж үзсэн чинь яах ч үгүй байна” гэж надад хэлээд загнууллаа.

Нялх, нярай хүүхдийн хувцас, хэрэглэлийг воокоор угааж болохгүй гэж ээж, ааваараа заалгаж одоог хүртэл мөрдөж явсан хүн. Гэтэл  “Seventh Generation”-хон нялх нярай хүүхдийн хувцас угаадаг шингэн воок хийжээ. Тэр нь ямар ч  үнэргүй, будаггүй, химийн цайруулагчгүй өөрөөр хэлбэл харшил үүсгэхгүй, өдөөхгүй юм байна. Нялх, нярай хүүхдийн угаалгын шингэнээс гадна том хүний угаалгын шингэн, воок нь VOC (УОН)-гүй гэнэ. Одоо л астма, дерматиттай болох  айсдасгүй хувцасаа угааж болох нь. Эхнэр нялх хүүхдийн болон том хүний воок-оор нь угаасан, хувцас сайхан өнгө оруулж байна гэнэ лээ. Саяхан хөдөөний нэг өвгөн воокоор угаасан хувцас өмсөхөөр арьсан дээр нь тууралт гарч харшдагаас олон жил хувцасаа савангаар угаасан наадах чинь надад хэрэгтэй воок байна гэж байна. 

“Удтал судалсаны эцэст хүүгийн маань ханиалгаж, биеэр нь юм гардаг болсоны шалтгаан нь: 

  • Хүүхдийн эмч нар хүүхдүүдэд замбараагүй антибиотек их бичдэг. Антибиотек биччихээд ихэнх нь антибиотекийн хорыг бууруулах линекс мэтийн пробиотек хамт бичих буюу амьд тарга уухыг зөвлөдөггүй. Пробиотек бичлээ ч цөөхөн хоног бичдэг.\ Дор хаяж 21 хоног ууж байж гэдэсний өнгөр дэхь ашигтай бактер сэргэдэг.\ 
  • Эхнэр маань их цэвэрч, ажилсаг хүн. Гэхдээ бид бүгдийн адил угаалгын бодист  агуулагддаг УОН-ы хор нөлөөг мэдэхгүйгээс ердийн воокоор хувцасаа угаагаад гэртээ хатаадаг, шалаа хүртэл вооктой усаар угаадаг байсан нь (УОН нь астма, дерматиттай болгодог) нөлөөлж байжээ.
  • Хүү маань нялх байхаасаа тараг, ээдэмд дуртай байсан бөгөөд тараг, ээдэм хүүхдэд хэрэгтэй гэдэгт итгэлтэй байсан тул өдөр өнжихгүй тараг авч өгдөг байлаа. Тараг авч өгөхдөө гэрийн нөхцөлд бүрсэн тарагны цэвэр орчинд бүрсэн эсэхэд нь эргэлздэг байсан тул зөвхөн үйлдвэрийн тараг авч өгдөг байв. Тэр дундаа өтгөрүүлэгч химийн бодис ашиглаж өтгөрүүлсэн элгэн таргийг.  Энэ нь харин жинхэнэ харшилтай болгодог хор авч өгч байсантай ялгаагүй зүйл болохыг жилийн өмнө мэдээд үйлдвэрийн тараг, йогурт авч өгөхөө больсон. Одоо өгвөл зөвхөн гар аргаар бүрсэн амьд тараг л авч өгдөг.

Юутай ч сүүлийн жил гаруй аль болох антибиотек өгөхгүйг хичээж, зайлшгүй өгөх болбол пробиотек дор хаяж 21 хоног уулгадаг болсон ба үйлдвэрийн тарга авч өгөхөө больсоны хүчинд хүү маань ойр ойрхон ханиадаг нь болив. “Seventh Generation”-ий УОН-гүй угаалгын бодисыг хэрэглэж эхлэснээс ч болсон юм уу хүүгийн биен дээр гардаг юм нь багаслаа. 

Миний дээр бичсэн  зүйлд сүүний үйлдвэрүүд, хүүхдийн эмч нар дуртай байхгүйг ойлгож байгаа боловч ганц ч болсон хүүхдийг нэмж харшил, астма-аар өвдөхгүй байгаасай гэсэн хүслийн үүднээс эцэг, эхчүүдийнхээ мэдлэгт нэмэр болгох үүднээс бичлээ.

Мартсанаас “Seventh Generation”-ий албан ёсны борлуулагч нь Маршал Тауны Кинг Тауэрийн 125 байранд байдаг. Утас нь 77116968.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.