Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Хишигсүрэн: Манай “Биодерм” батганы эсрэг номер нэг бүтээгдэхүүн гэж бардам хэлж чадна

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 1 сарын 13
Сурталчилгаа

Монгол хүний арьсны онцлогт бүрэн тохирсон өндөр найрлагатай эмчилгээ, гоо сайхны бүтээгдэхүүнээрээ улсдаа тэргүүлэгч “Монос косметик” ХХК-ийн “Биодерм” батганы эсрэг номер нэг бүтээгдэхүүн эрэлт ихтэй байгаа аж. Дотоодод үйлдвэрлэгдэж буй батганы эсрэг цорын ганц иж бүрдэл гэдгээрээ.

 Хэрэглэгчдэд шинэ, шинэлэг бүтээгдэхүүнээрээ цаг ямагт бэлэг барьдаг “Монос косметик” ХХК-ийн технологич Л.Хишигсүрэнтэй ярилцлаа.


- “Монос косметик” ХХК-ийн брэнд бүтээгдэхүүний нэг Биодерм батганы эсрэг иж бүрдэл эрэлт ихтэй байгаа гэсэн. Хэр урт замыг туулж байж хэрэглэгчдэд хүрсэн бол?

- Аливаа шинэ бүтээгдэхүүн урт удаан хугацааны судалгаа, туршилтын үр дүнд “мэндэлдэг”.

Манай “Монос косметик” ХХК-ийн “Биодерм” дотоодод үйлдвэрлэгдэж буй батганы эсрэг цорын ганц иж бүрдэл гэдгээрээ давуу. Мөн батганы эсрэг номер нэг бүтээгдэхүүн гэдгийг ч бардам хэлж чадна шүү. Ер нь Биодерм маань хэрэглэгчдийн хүсэлтээр гарч буй батгашилтын эсрэг үйлчилгээтэй, хэт тослог арьсанд зориулагдсан. Шинэ, шинэлэг бүхний ард бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн баг ажилладаг юм.

Тухайн багт зах зээлийн судалгааны ажилтан, технологич, R&D мэргэжилтэн болон дерматологич буюу арьс судлалын мэргэшсэн эмч нар багтдаг. Шинэлэг Биодерм иж бүрдэл бүтээгдэхүүн маш сайн судалгааны үр дүнд бий болсон. Ингээд ярихад амархан сонсогдож байгаа ч бодит байдал дээр судлаач, технологичоос маш их хөдөлмөр, тэвчээр шаарддаг. Ганцхан төрлийн нүүр угаагч гель, эсвэл тоник гаргаж авахын тулд маш олон төрлийн өөр арга, орц найрлагаар дээж бэлтгэж түүнийгээ шинжилж үздэг. Нэг бүтээгдэхүүн хийхийн тулд хамгийн багадаа зургаан сараас нэг жилийг зөвхөн технологи судалгаанд зарцуулдаг. Шинэ бүтээгдэхүүний суурь судалгаа заримдаа 2-3 жил болох үе ч бий.

Хүний эрүүл мэнд, гоо сайханд ашиглах зориулалтаар бүтээж байгаа болохоор маш нарийн судалгаа, шинжилгээнд хамруулах хэрэгтэй. Бүтээгдэхүүнээс гадна сав баглаа боодолдоо хүртэл нарийн шинжилгээ хийдэг.

- Батганы эсрэг номер нэг хэмээн тодорхойлогдож буй Биодерм бүтээгдэхүүний талаарх мэдээллийг уншигчид илүү сонирхох болов уу?

- Манай бүтээгдэхүүн Монголдоо хамгийн анхдагч хэт тослог болон батгашилттай арьсанд тусгайлан зориулагдсан, цэвэр судалгаа шинжилгээний үндэслэлтэй зохион бүтээгдсэн сет бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог. Сетэндээ гүн цэвэрлэгч нүүр угаагч гель, үрэвсэл намдаах, батга хатаах үйлдэлтэй тоник, зөөлөн аргаар хийгдсэн усан суурьтай чийгшүүлэгч нүүрний тос, батга хатаагч гель гэсэн дөрвөн бүтээгдэхүүнээс бүрдэнэ.

Эдгээр бүтээгдэхүүний үйлчлэл цогцоороо үрэвсэл намдаах, нянгийн эсрэг үйлдэлтэй, арьсны тос ялгаруулалтыг зохицуулан, нүхний бөглөрөлтийг багасган, арьсны хэвийн бичил орчныг сэргээж нөхөн төлжүүлэх, арьсны гүнийг цэвэрлэх үйлчилгээтэй. Найрлагандаа ургамлын гаралтай ментол болон витамин Е, В6, салицилын хүчил, цайны модны охийг агуулсан гэдгээрээ онцлог.

- Цаг агаар, хоол хүнс гээд гадны хүчин зүйлээс болж батга үүсдэг үү. Ер нь батга үүсэх гол шалтгаан нь юу вэ?

- Гол шалтгаан бол хэт их тос ялгаруулалтаас үүдэлтэй нүх сүвийг бөглөж үрэвсэл үүсгэдэг.

Арьс нь бие махбодийн бүрхэвч болж, олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг эрхтэн. Өнгөн, жинхэнэ арьс, арьсан доорх өөхөн эд гэсэн гурван давхаргатай. Хүний арьсанд тосны булчирхай гэж бий. Энэ нь маш мэдрэмтгий байдаг тул түүнд агуулагдах даавар ихсэж, хямарсанаас батга үүсдэг. Өөрөөр хэлбэл арьсны гадаргуу тослог булчирхайг холбож байдаг цорго бөглөрсөнөөс арьсны сүвд нян ихээр үрждэгээс батга үүсэх шалтгаан болдог

Ер нь цэвэр арьс хүний эрүүл байх гол үндэс нь болж өгдөг тул арьсыг маш сайн цэвэрлэж, амьсгалуулах хэрэгтэй. Мөн цаг агаарын таагүй нөлөө, эрс тэс уур амьсгалаас хүний арьс байнга гэмтэж тэжээл, чийгээ алдан улмаар хуурайших, бохирдох, хэт тослог ялгаралт үүсдэг. Тиймээс арьсны гадна бохирдлыг цэвэрлэж, нэгэнт гарсан батгыг арилган, эргээгээд сайн чийгшүүлж байвал  батгажихаас сэргийлж арьсаа хамгаалж чадна.

 

- Хэрэглэгчид нэг үеэ бодвол хэрэглэж буй бүтээгдэхүүнийхээ орц найрлагын хардаг болсон. Биодерм батганы иж бүрдлийн гол найрлага нь юу вэ?

- Тийм ээ, хэрэглэгчид орц найрлага нь ил тод, дэлгэрэнгүй тайлбартай бүтээгдэхүүн сонгож хэрэглэх нь арьсны эрүүл мэндэд ач тустай.

Мэдээлэл хөгжсөн энэ үед гоо сайхны бүтээгдэхүүний орц, найрлагыг судлан өөрт тохирохыгоо сонгох нь хамгийн зөв. Биодерм бүтээгдэхүүний маань гол үндсэн найрлага бол зүрхний цэцэгнээс гарган авдаг ментол буюу гаа. Энэ нь арьсыг амрааж сэргээхийн зэрэгцээ, арьсны эд эсийг сэргээх, нүх агшаан, тосны булчирхайн идэвхжлийг бууруулдаг. Мөн витамин Е нь антиоксидант үйлдэлтэйн зэрэгцээ арьсны эвэрлэг давхарга, шинэ эсийн нөхөн төлжилтийг чийгээр хангах, нөхөн төлжилтийг дэмжих үйлдэлтэй.

Бид бүтээгдэхүүнээ зохион бүтээх явцдаа тосны булчирхайн үйл ажиллагааны зохицуулгад оролцож тос ялгаралтыг багасгах түүхий эдийг судалж үзсэний эцэст витамин В6 нь маш сайн тохирч байсан. Мөн салицилын хүчил нь арьсны сүвэнд ороод бөөгнөрсөн бохирдлыг цэвэрлэнэ.

 

- Гоо сайхны үйлдвэрийн технологичийн гол үүрэгт ажил нь юу байдаг бол?

- Нэг үгээр хүний гоо сайханд зориулсан бүтээгдэхүүнийг бий болгох. Хүний арьс болон үсийг эрүүл байлгах чухал зүйл учраас хамгийн эхэнд хариуцлага маш өндөр байдаг. Мөн гаргасан

бүтээгдэхүүн бүрийг үйлдвэрлэлийн нөхцөлд батлуулан ажилчдад технологийн заавар өгөх цаашлаад технологийн горимын дагуу хийгдэж байгаад хяналт тавьж ажилладаг. Үүний дараа ч бас тогтмол технологийн сайжруулалтыг тасралтгүй хийдэг. Эндээс найруулгын цехийн ажилчид хамгийн эрхэм бөгөөд өндөр хариуцлага хүлээдэг. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн явцад горимын жаахан алдаа, батлагдсан технологийн 1%-ийн зөрүү л  асар их хохирол учруулдаг болохоор хэрэв ийм алдаа гарсан тохиолдолд олон хүний хөдөлмөр, цаг, хөрөнгө мөнгө хий хоосон зүйл болж хувирна.

Тийм болохоор судалгаа, үйлдвэрлэлийн шат бүрт хариуцсан ажилтнууд нь маш хариуцлагатай байх хэрэгтэй болдог юм.

 Технологич хүний хувьд олон сар жилийн хөдөлмөр зарцуулсан бүтээгдэхүүн нь эцсийн үйлдвэрээс гарах тэр мөч, хэрэглэгчдийн талархлыг хүртэх тэр үе, мөн цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зарцуулсан судалгаа нь эцэстээ амжилтгүй болох үе гээд баярлах, бас сэтгэлээр унах тохиолдлууд цөөнгүй байдаг байх?

- Тэгэлгүй яахав. Маш их хичээл зүтгэл, цаг хугацаа, хөдөлмөрөө зарцуулан зохион бүтээсэн бүтээгдэхүүн маань үйлдвэрлэлийн шат дамжлагаас хэрэглэгчдийн гарт очиж үр дүнгээ өгөх тэр үед технологич мэргэжлээрээ бахархах, үнэ цэнээ мэдрэх шиг болдог.

Өөрөөр хэлбэл тэр цаг үеийн төлөө л бүх хүчээ дайчлан ажилладаг юм. Үүнтэй зэрэгцээд баярлах, мэргэжлээрээ бахархах үе байхад олон сар шилийн турш хийсэн судалгаа амжилтгүй болох үед эмзэглэх, гутрах үе ч бас бий.

- Гоо сайханч бол сэтгэл сайтай хүний хийх ажил гэдэг. Таны мэргэжлийн сайхан нь юу вэ?

- Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологич байна гэлэг шинжлэх ухааны ололтод тулгуурласан, оюуны их хөдөлмөр шингэсэн гоо сайхны бүтээгдэхүүний технологийг бий болгон томъёолдог мэргэжил.

Гоо сайхны бүтээгдэхүүнийг зохион бүтээж, технологич хийж, түүнийхээ үр шимийг үзэх нь намайг аз жаргалтай болгодог сайхан ажил. Хичээл зүтгэл, цаг хугацаа, хөдөлмөрөө зарцуулж томъёолон гаргасан бүтээгдэхүүн амжилттай  хэрэглэгчдийн гарт очих тэр мөчид мэргэжлийн маань сайхан нь оршдог.

 

- Хэзээнээс “Монос косметик”-оор овоглогдож эхэлсэн бэ. Технологич болсноос хойш хэдэн бүтээгдэхүүн “төрүүлээд” байна вэ?

- Анх 2013 онд Монос косметикийн Ерөнхий технологичоор ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд  зургаан бүтээгдэхүүн “төрүүлээд” байна даа.

- Нууц биш бол 2017 онд хэрэглэгчдэд өөр ямар шинэ бүтээгдэхүүнээр бэлэг барих вэ?

- Бид уламжлалт шинжлэх ухааныг түшиглэж цоо шинэ бүтээгдэхүүн бий болгохыг зорьж ажилладаг. Зорилгынхоо хүрээнд энэ жил бид маш олон төрлийн бүтээгдэхүүний шинэ судалгаа болон суурь сайжруулалтын судалгаа хийж шинэлэг бүтээгдэхүүн гаргахаар зорьж ажиллаж байгаа.

Тухайлбал Биомон цуврал, Биоген сет бүтээгдэхүүнүүд маань тун удахгүй шинэчлэгдэн хэрэглэгчдийн гарт хүрэх болно. Бүтээгдэхүүн гарах тэр үед дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болохоор одоохондоо нууц хэвээр үлдээе дээ.

- Монос косметикийн хэрэглэгчдэд хандаж зөвлөгөө өгөхгүй юу?

- “Монос Косметик” ХХК анх 1990 онд үүсэн байгуулагдсан, 26 жилийн түүхтэй, гоо сайхны үйлдвэрлэл эрхэлдэг дотоодын ууган компаниудын нэг болжээ. Компани маань монгол хүний арьсны онцлогт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавин ажиллаж эдүгээ арьс, үс, бие арчилгааны нийт 50-иад нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэж байна. Монгол Улсынхаа хөрсөнд ургасан байгалийн түүхий эдийн хүч чадлыг орц найрлагадаа шингээн уламжлалт болон Европ технологийг хослуулан бүтээгдэхүүн гаргадагаараа онцлогтой.

Хэрэглэгчдэдээ “Биомон” иж бүрдлийн үйлчлэлийн талаар товчхон мэдээлэл хүргэмээр байна. Монгол орон хуурай уур амьсгалтай, үүнийг дагаад бидний арьс маш ихээр хуурайшдаг. Хуурайшихаар нэгдүгээрт, арьсны хэвийн үйл ажиллагаа алдагдаж, уургаа алдаж, авах ёстой уургаа авч чадахгүйд хүрдэг. Хоёрдугаарт, липитүүд дутагдаж ирнэ. Арьсанд уургаас гадна тос хэрэгтэй. Гуравдугаарт, эрдэсүүд дутагдана. Тиймээс бидэнд уургаас гадна эрдэс амин дэм хэрэгтэй болдог. Эдгээрийг цогцоор нь шийдэхээр бид Биомон гүүний саам, барагшуунтай цуврал бүтээгдэхүүнээ тусгайлан гаргасан байгаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.