Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Та Улаанбаатарын аль бүсэд амьдарч байна вэ?

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн засаг дарга С.Батболд 2017 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэд хэдэн захирамж гаргасан билээ. Энэ захирамжаар нийслэл рүү чиглэсэн шилжих хөдөлгөөнийг 2018 он хүртэл хязгаарлаж, нийслэлийн суурьшлын бүс болон агаарын чанарын дөрвөн бүсийг тодорхойлсон. 

Нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газар болон Агаарын бохирдлыг бууруулах газраас гаргасан зураглалыг хүргэж байна. 

Зураг 1: Нийслэлийн суурьшлын бүс

Хил хязгаарын доторх нутаг дэвсгэрт хотыг хөгжүүлэх хот байгуулалтын арга хэмжээг авч, хилийн гадна талд хязгаарлана. Энэ нь Улсын Их Хурлын 2013 оны “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг батлах тухай” 23 дугаар тогтоолоор батлагдсан билээ. 

Зурагт харагдаж буй улаан шугам татсан буюу суурьшлын бүсийн тогтоосон хэсгээс гаднах хэсэгт шинээр гэр хороолол төлөвлөж, шинэ суурьшлын бүсийг бий болгохгүй бөгөөд уг газар нь эко газар байна.

 

 
Зураг 2: Агаарын бохирдлын дөрвөн бүс

Агаарын чанарын  өнөөгийн байдлыг харгалзан  нийслэлд агаарын бохирдолын дөрвөн бүсчлэлийг тогтоожээ. Энэ бүсчлэлийг тогтоохдоо агаарын бохирдол хэмжигчээс ирсэн мэдээллийг үндэслэсэн байна. 

Ногооноор тэмдэглэгдсэн бүст орон сууц, байшин хороолол багтаж  байна.  Уг  бүст ямар ч тохиолдолд яндангаас утаа гаргах ёсгүй. Харин шар, цайвар улаан, тод улаан бүст тодорхой заагтайгаар аль хэсэгт нь цахилгаан халаагуур, аль хэсэгт нь сайжруулсан түлш хэрэглэх вэ гэдэг асуудлыг захирамжилж өгсөн.

Тод улаанаар тэмдэглэгдсэн хэсэг нь нийслэлийн хамгийн их агаарын бохирдолтой хэсэг аж. 

Мөн  агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, бүсчлэлээс хамааран төрийн бодлого зохицуулалт, утааг багасгах арга хэмжээ төслүүдийг хэрэгжүүлэх юм.