Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Үндсэн хууль батлалцаж явсан депутатууд, гишүүд хүндэтгэлийн уулзалтад хүрэлцэн иржээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн хүндэтгэлийн уулзалт өнөөдөр /2017.01.13/ Төрийн ордны Их танхимд боллоо.

Үндсэн хуулийн батлалцаж явсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд өнөөдрийн хүндэтгэлийн уулзалтад хүрэлцэх ирсэн бөгөөд Улсын Их Хурлын дарга М.Энхболд оролцож, үг хэллээ.

Энэхүү хүндэтгэлийн уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 он арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 17 дугаар зарлигаар Бадарчийн Дэмбэрэл, Рэнцэнхорлоогийн Ёндондэмбэрэл, Донидын Найдан, Пүрэвийн Нямсүрэн, Даржаагийн Пүрэвдорж, Шаравын Цэнджаргал, Дамдины Шагдар, Пуужингийн Энхсайхан нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

УИХ-ын дарга М.Энхболд “Улсын Бага Хурал Үндсэн хуулийн төслийг бүх ард түмнээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсний дагуу 700 гаруй байгууллага, хамт олон, 900.000 гаруй хүн оролцож, 415 мянган хүн саналаа хэлсэн байдаг. Үндсэн хуулийн төслийг Улсын Бага Хурал хоёр удаа нарийвчлан хэлэлцэж, Ардын Их Хуралд оруулсныг 1991 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нээгдсэн БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаан 76 хоног шүүн нягталж, 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минутад Монгол Улсын Үндсэн хуулийг эцэслэн баталсан билээ. Хуулийн төслийг хэлэлцэх явцад АИХ-ын депутатууд төдийгүй иргэд ч санал сэтгэгдлээ илэрхийлсээр байсан юм.

Энэ утгаараа Үндсэн хууль бол Монголын нийт ард түмний оюун санааны хамтын бүтээл билээ. Өнгөрсөн 25 жилд Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн тогтолцоо, харилцаанд гарсан хувьсал өөрчлөлт, хөгжлийн өнөөгийн дүр төрх, олон улсын тавцан дахь Монгол Улсын нэр хүнд нь шинэ Үндсэн хуулийн тулгуур үзэл санаа, үндсэн зарчмууд зөв чиг баримжаатай болсныг батлан харууллаа.

Монголчууд хэрэгтэй цагтаа нэгдэж чадсаны илэрхийлэл, шинэ, ардчилсан төрт улсыг эмхлэн цогцлоож, эх орныхоо ирээдүйн сэргэн мандал, хөгжил дэвшлийн төлөө хамгийн чухлыг хийж, хэрэгжүүлж байна гэсэн бат үнэмшил нь энэхүү шинэ Үндсэн хуулиар биежин баталгаажсан билээ. Түүнчлэн “Үндсэн хуулийн өвийн тухай” хуультай болох талаарх үзэл бодол ч анхаарвал зохих асуудал мөн” хэмээн онцлов. 

Фото: Хүндэтгэлийн уулзалт

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг