Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Бүргэдээр гөрөөлөгч охин Монголыг Казахстанаар солихгүй гэжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Саяхан Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн ярилцлагад оролцсон Айшолпаны аав Агалай Нургайв Казахстан руу нүүх бодолгүй гэдгээ ярьсныг Казинформ сайт мэдээлжээ.

Дэлхий дахинд “Бүргэдтэй анчин охин” нэрээр алдаршаад байгаа Айшолпаны аав “Хэдийгээр бид Казах хүмүүс ч гэлээ, Монголд төрсөн. Миний өвөг дээдэс ч энд төрсөн. Би Монголын сайхан оронд амьдардгаараа бахархдаг. Ийм сайхан хувь заяаг бидэнд Аллах бурхан олгосон юм. Бид үүнийг хэзээ ч мартах ёсгүй. Казахстаны иргэн болох уу гэж их асуудаг, гэвч бид үүнийг огт сонирхдоггүй. Монгол бол бидний эх орон” гэж ярьжээ.

Британий найруулагч Отто Беллийн бүтээсэн Айшолпаны тухай баримтат кино одоо Оскарын шалгаруулалтад орж байгаа юм.

Бүргэдээр ан гөрөө хийх нь үргэлж эрчүүдийн ажил байсан уламжлалтай. Одоогоор дэлхийд хоёрхон эмэгтэй энэ урлагийг эзэмшээд байгаа. Нэг нь Монгол улсын иргэн Айшолпан бол нөгөө нь Казахстаны Макпал Абдразакова юм байна.

Айшолпаны гэр бүл 800 орчим хонь, ямаа, 20 тэмээ, 60 гаруй адуутай уламжлалт нүүдлийн амьдралаар амьдардаг тухай Агалай Нургайв гуай ярилцлагынхаа үеэр хэлсэн байна.

Одоо тэднийх Баян Өлгийн төвөөс 40-өөд километрийн зайд өвөлжиж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Inform.KZ