Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ маргаантай арлуудыг холбох ажлыг Хятадын Хуавэй компанид өгчээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 13
IKON.MN
Зураг зураг

Оросын засгийн газар Японтой маргаантай байдаг дөрвөн арлыг Сахалинтай далай доогуур шилэн кабелиар холбох ажлыг Хятадын Хуавей компанид өгч байгаагаа зарлажээ.

Оросуудын Өмнөд Курилын арлууд гэдэг, Япончуудын Умард газар нутаг гэдэг эдгээр дөрвөн арлыг дэлхийн II дайны үеэр Зөвлөлтийн цэрэг булаан эзэлсэн гэдэг.

Өнгөрсөн оны сүүлээр Москва, Токио хоёр эдгээр арлууд дээр эдийн засгийн хамтарсан бүс байгуулахаар тохиролцсон юм. Үүний бэлтгэл ажил болгож дөрвөн арлын гурвынх нь гол хотуудыг өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбохоор болжээ.

Ростелеком төрийн өмчит компани Южно Сахалинскаас Эторофу, Кунашири, Шикотан арлуудыг хүртэл татах 940 км усан доогуур шилэн кабелийн төслийг Хятадын харилцаа холбооны Хуавей компаниар гүйцэтгүүлэхээр шалгаруулснаа өчигдөр мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Kyodo