Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Гоц халдварт нэрвэгдээд байгаа бөхөнгийн сүрэгт “Петровис” групп тусаллаа

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 1 сарын 13
Сурталчилгаа

Нэн ховордсон амьтны тоонд багтдаг бөхөнгийн сүрэг гоц халдварт өвчний улмаас 1,000 орчим нь үхэж хорогдоод байгаа билээ. Тухайлбал, Ховд аймгийн Дарви, Чандмань, Говь-Алтай аймгийн Тонхил, Халиун, Шарга, Дарви, Төгрөг, Хөхморьт, Баян-Уул сумын нутагт өвчлөл гарсан байна.

Монголд анх удаа бөхөн гоц халдварт өвчнөөр сүйдэж байгаа тохиолдол нь энэ аж. Иймээс бөхөнгийн сүрэгт тохиолдоод буй гамшигт байдлыг дарах, цаашид бусад мал, амьтанд халдварлахаас сэргийлэхэд хүн хүч, санхүүжилт, халваргүйжүүлэлт зэрэг тусламж шаардлагатай байгаа юм байна.

Цаг үеийн энэхүү ноцтой байдлыг шийдвэрлэхэд үндэсний компаниудаас “Петровис” групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд 10 сая төгрөгийн шатахууныг хандивлан,  Байгаль орчин Аялал жуулчлалын яамны сайд Д.Оюунхоролд  гардуулан өглөө.

Д.Оюунхорол сайд “Бөхөнгийн сүрэгт тохиолдож байгаа гоц халдварт өвчинтэй тэмцэхэд Монголын нийгмийн хариуцлагаа ухамсарладаг, манлайлагч болдог “Петровис” групп тусалж байгаад баярласнаа илэрхийлж байна” хэмээсэн юм.

 
Байгаль орчин, ан амьтныг хайрлах, хамгаалах үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулсаар ирсэн “Петровис” групп нь өнөөдрийн байдлаар, байгаль орчин, ан, амьтны зураг, бичлэгийн сан бүрдүүлж буй “Хүрээлэн” төсөлд хамтран ажиллаж, ийнхүү энэ чиглэлд нийгмийн хариуцлагаа байнга хандуулж байна. 
 

Бөхөн бол говь цөлийн амьтны аймгийн идэш тэжээлийн гинжин холбооны төвд оршиж, бэлчээрийн ургамлыг эргэлтэнд оруулж, хөрсийг талхин сийрэгжүүлж, хорголоороо говийн цөлийн бүсийн хөрсийг бордон ургамалд сайнаар нөлөөлдөг ач холбогдолтой амьтан юм. 

Монголын тал нутгийн үзэмж чимэг болсон бөхөнг аврах үйлс цаашид үргэлжлэн дэлгэрч, хамтдаа авран хамгаалахыг “Петровис” группээс уриалж байна.     

 
 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.