Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Норд Бенз” маркийн машины чиргүүл унаж дизель түлш асгарсныг аюулгүй болгожээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс урагш 5 км-т Сийрст 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Хадана ус” гэдэг газарт Норд Бенз маркийн автомашины чиргүүл хажуугаараа унаж тээвэрлэж явсан дизель түлш асгарсан гэсэн мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, онцгой байдлын дэд хурандаа М.Адъяабаатараар ахлуулсан ажлын хэсэг тус газарт ажиллалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг очиход “Шунхлай” ХХК-ны 44 тонн дизель түлшийг Дорноговь аймгийн Сайншанд сумаас, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын чиглэлд тээвэрлэж явсан иргэн М жолоочтой, Норд-Бенз маркийн автомашины чиргүүл хажуугаараа унаж, тээвэрлэж явсан 44 тонн дизель түлш 2,400 м2 талбайд алдагдаж хөрсөнд гүн хэсэгтээ 30 см, зах хэсгээрээ 5-10 см нэвчсэн байв.

Тиймээс шороон замын ховилд тунаж үлдсэн 1,150 литр дизель түлшийг битүүмжлэлтэй  саванд зөөвөрлөн, хөрс хуулах ажиллагааг шуурхай эхлүүлэн бохирдсон гадаргууг тусгайлсан цэгт зөөвөрлөж хүн мал, амьтан хүрээлэн буй орчин хордож бохирдохоос урьдчилан сэргийлж ажиллалаа гэж Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.