Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Өвөлжилт хүндэрсэн бүс нутгийн эмэгтэйчүүдэд НҮБ-ын Хүн амын сангаас тусламж илгээлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг

НҮБ-ын Хүн амын сангаас өвөлжилт хүндэрсэн бүс нутгийн охид, эмэгтэйчүүдэд зориулсан ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг Онцгой Байдлын Ерөнхий газарт өнөөдөр хүлээлгэн өглөө.

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн мэдээлснээр 17 аймгийн 127 сум, Улаанбаатар хотын хоёр дүүрэгт өвөлжилтийн байдал хүндэрч, нүүдэлчин малчдын амьдралд шууд нөлөөлж байна. Иймд НҮБ-ын Хүн амын сангаас 160,000,000 төгрөгийн өртөг бүхий 2,465 ширхэг ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг бэлтгэн, өвөлжилт хүндэрсэн нутгийн охид, эмэгтэйчүүдэд түгээх тээврийн зардлын хамт өглөө.

НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара "Багцад ариун цэврийн хзрэглэл, нүүр гарын болон барааны саван, дотуур хувцас, оймс, хувцас, гар нүүрийн алчуур, шүдний оо, сойз, зайгаар ажилладаг гар чийдэн зэрэг зүйлс багтсан. Зайгаар ажилладаг гар чийдэнг эмэгтэйчүүд шөнө оройн цагаар гарч явахдаа ашиглах боломжтой.

Бас байгалийн гамшгийн үед охид, эмэгтэйчүүд жендэрт суурилсан болон бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй байдаг туп өөрийгөө аюулаас хамгаалах зорилгоор ашиглах шүгэлийг энэ багцад оруулсан.

Цас их орсны улмаас зам харгуй хаагдаж охид, эмэгтэйчүүд өдөр тутмын бараагаа гадагш гарч авч чаддаггүй учир энэ тусламжийг илгээж байна" гэв.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг