Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Apple-ийн оргил үе өнгөрснийг Питер Тиел хэлжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 12
IKON.MN
Зураг зураг
Питер Тиел

Цахиурын хөндийн нэртэй хөрөнгө оруулагч, Дональд Трампын шилжилтийн багт ажиллаж байгаа Питер Тиел өчигдөр The New York Times сонинд өгсөн ярилцлагадаа Apple-ийн оргил үе өнгөрснийг өгүүлжээ.

Сэтгүүлч түүнээс Apple компанийн үе өнгөрч байгааг хүлээн зөвшөөрөх үү гэж асуухад Тиел “Зөвшөөрнө. Бид одоо ухаалаг гар утас гэж юу болох, ямар байх ёстой тухай мэддэг болсон. Энэ бол Тим Кукийн алдаа биш. Гэхдээ энэ нь салбарын инноваци шавхагдаж дууссан гэсэн үг бас биш” гэж хариулсан байна.

Тиел нь Paypall компанийг үндэслэн байгуулагчдын нэг, Facebook компанид анх хөрөнгө оруулж байсан гэдгээрээ алдартай.

Одоо тэр Facebook компанийн ТУЗ-д суудаг бөгөөд дата аналитикийн Palantir хэмээх нууцлаг компанийг үүсгэн байгуулалцаад байна.

Apple компанийн хувьд 2016 оны iPhone гар утасны борлуулалт түүхэндээ анх удаа буурсан нь тус компанийн стандартаар тааруу үзүүлэлтэд тооцогдож байгаа юм.

 

Эх сурвалж: Business Insider