Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

“Амьдралоги”-ийн 5 ЯАГААД?

ikon.mn
2017 оны 1 сарын 11
iKon.MN

Яагаад энэ сэдвийг сонгосон бэ?

Зохиолыг санаачлагч Г.Ундармаад “Манай аав, ээж 2 салах гээд байх шиг байна. Битгий салаач гэж хэлэх гэхээр хэтэрхий хувиа бодох гээд байна. Зөвлөөч” гэсэн мессеж ирсэн юм. Тэгээд л анзаараад байхад нь хосуудын “хямралын үе” гээч зүйл гэр бүлүүдэд элбэг тохиолддог учраас санаачлагч маань анх энэ сэдвээр кино хийе гэж зорьсон.

 

 

Яагаад “Амьдралоги” гэж нэрлэсэн бэ?

Амьдрал” гэдэг үгэн дээр Грек хэлний логос (λογος) буюу “судлах” гэдэг үгийг нийлүүлээд “амьдрал судлал” гэсэн утгатай шинэ үгийг үүсгэсэн. Бид төрөхдөө амьдрах гарын авлагатайгаа ирдэг бол хичнээн сайхан. Заавар нь ирээгүй амьдралд алдаж, онож байж л туршлагаждаг тухай “Амьдралоги” кинонд өгүүлнэ. Насан туршдаа суралцдаг, судалдаг зүйл бол амьдрал өөрөө юм.

Нэгэн нууцыг задлахад кино зохиол анх “Балмад багш” нэртэйгээр бичигдсэн байсан.

 

 

Яагаад киноны урилга жирэмсний тест байсан бэ?

3 утга учиртай. Нэгт, шинэ уран бүтээл төрлөө, шинэ кино мэндэллээ гэсэн утгатай. Дараагийнх нь эмэгтэй хүний амьдрал 20 наснаас биш, 2 зурааснаас эхэлдэг гэдэг шиг энэ 2 улаан зураас олон хүний амьдралыг өөрчилж, ухаан, намба суулгадаг аз жаргалын бэлгэдэл. 3 дахь утга нь энэ урилгыг хүлээн авсан хүн бүрийн гэр бүл нь ирэх жилд ам бүл нэмээсэй, Монголын үрс маш олон болоосой гэж бэлгэдсэн юм.

 

 

Яагаад энэ жүжигчдийг сонгосон бэ?

Гол дүрийн эмэгтэй маань ганган, эрхэмсэг, гоо үзэсгэлэнтэй байх ёстой байсанд жүжигчин О.Энхтуул яг тохирсон юм. Тиймээс Герман улсаас урьж кинондоо тоглуулсан билээ. Энхтуул болон бусад жүжигчдийн хувьд анхнаасаа энэ хүн тоглоно гэж нүдэндээ харж зохиолоо бичсэн тул өөр өөрсдийнх нь онцлогт яг л тохирсон.

 
 

 

Харин Ундармаа багшийн бага насанд тоглох охиныг маш удаан хайж, олон охид пробонд орсон ч түүний үйл хөдлөл, нүүрний мимикийг яг л дуурайж чадаж байсан нь түүний охин Бэрцэцэг байсан юм.

 
 

 

Яагаад гол дүр “эрдэмтэн” байсан бэ?

Залуу нас, цаг зав гээд бүхий л зүйлээ зөвхөн ажилдаа зориулж, албан тушаал, мөнгийг чухалчилдаггүй хүмүүс хэн бэ гэвэл хамгийн түрүүнд эрдэмтэн, судлаач нар санаанд буудаг байх. Тиймээс ч ажил төрөлдөө хамаг анхаарлаа хандуулдаг нийтлэг эрчүүдийн төлөөлө буюу “эрдэмтэн” хүнийг . Бодит амьдрал дээр нь яг л тулгардаг буюу тоног төхөөрөмж, техникийн хөрөнгө мөнгөний асуудлаас болоод шинэ шинэ нээлтүүд амжилттай болж чадахгүй байгааг харуулсан билээ.