Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Дотоод орчны агаарын бохирдлоос эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ?

ikon.mn
2017 оны 1 сарын 10
iKon.MN

Хүн амьдралынхаа 90 орчим хувийг дотоод орчин буюу ажлын байр, гэрийн нөхцөлд өнгөрүүлж дотоод орчны агаараар амьсгалдаг. Иймд цэвэр агаараар амьсгалах нь хүний эрүүл байх үндэс юм.

Дэлхийн хэмжээнд 3 тэрбум гаруй хүн хатуу түлшийг халаалт болон хоол унд хийх зориулалтаар ашиглаж байгаа нь амьсгалын болон архаг өвчлөл, гуурсан хоолойн багтраа зүрх судасны өвчлөл мөн бага жинтэй төрөлт болон дутуу төрөлтөд сөргөөр нөлөөлдөг байна. Дотоод орчны агаарын бохирдолд бүх хүн өртөх ба эрүүл мэндийн байдал, нас, ажил мэргэжлийн онцлог хүчин зүйлээс хамааран өртөх хугацаа гадаад орчноос ялгаатай байна.

Манай улсад ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 2008 онд хийсэн дотоод орчны агаарын чанарыг үнэлэх судалгаагаар дотоод орчны агаарын чанарт түлш болон сууцны төрөл нөлөөлж байгаа нь тогтоогджээ. Том болон нарийн ширхэглэгт тоосонцрын дундаж агууламж түлш болон орон сууцны төрлөөс үл хамааран хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэх хэмжээнд байсан бол түүхий нүүрс түлсэн гэр, галладаг байшин амьдардаг өрхийн дотоод орчны хүхэрлэг хий, азотын давхар ислийн дундаж агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байсан байна. Тус судалгааны үр дүнгээр дотоод орчны агаарын чанарыг сайжруулах зайлшгүй шаардлагатайг зөвлөжээ.

Дотоод орчны агаарын бохирдлоос эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгээс гаргасан зөвлөмжийг хүргэж байна.