Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Жолоодох эрхээ хасуулсан этгээд согтуугаар автомашин жолоодвол 7-30 хоног БАРИВЧИЛНА"

С.Бадрал, iKon.mn
2017 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж байна.

2016 онд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 33,682 зөрчил илрүүлснээс 5,611 жолооч эрхийн үнэмлэхгүй согтуугаар хөдөлгөөнд оролцжээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27.3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 7-30 хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах"-аар заасан нь торгох, баривчлах үндсэн шийтгэлийг давхардуулж оногдуулах зөрчилтэй, баривчлах шийтгэлийг ногдуулах албан тушаалтан тодорхойгүй байгаагаас хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусч, гарсан зөрчилд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжгүй байна гэж үзэн уг хуулийн 27.3 дахь хэсэгт заасан зөрчилд БАРИВЧЛАХ шийтгэлийг дангаар нь оногдуулахаар уг хуулийн төсөлд тусгасан байна.

Хуулийн төслийн талаар Замын Цагдаагийн Албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазулаас тодруулахад,

 

Эх сурвалж: ЗЦА