Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Мэриса Мэйер Yahoo-гийн захирлуудын зөвлөлөөс халагдаж, Yahoo нэрээ солино

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 10
IKON.MN
Зураг зураг
Yahoo компанийн гүйцэтгэх захирал Мэриса Мэйер

Yahoo компанийн үндсэн бизнесийг Verizon компани худалдан авсны дараа гүйцэтгэх захирал Мэриса Мэйер захирлуудын зөвлөлийг орхих болсон тухай Даваа гарагт тус компанийн мэдэгдэлд дурджээ.

Түүнтэй цуг Yahoo-гийн үүсгэн байгуулагчдын нэг Дэвид Фило бас компанийг орхихоор болсон байна.

АНУ-ын харилцаа холбооны Verizon компани Yahoo-гийн үндсэн бизнесийг худалдан авсны дараа Yahoo зөвхөн Хятадын Алибаба болон Японы Yahoo Japan компаниудад эзэмшдэг хувьтайгаа үлдэх юм.

Үндсэн бизнесээ зарсны дараа Yahoo нь нэрээ “Altaba” болгон солихоор болсон байна. Мэриса Мэйерийг халах болсон шалтгааныг ямар нэг зөрчил, үл ойлголцол, үйл ажиллагаатай холбоотой асуудал бус гэж мэдэгдэлд дурджээ.

 

Эх сурвалж: Business Insider