Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр iPhone-ий ТӨРСӨН ӨДӨР

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 9
IKON.MN
Зураг зураг

2007 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Стив Жобс тайзан дээр гарч, дэлхийн хамгийн том технологийн компани гэсэн алдрыг Apple-д зүүлгэсэн iPhone ухаалаг гар утсыг танилцуулж байсан юм.

Яг 10 жилийн өмнө болсон Macworld 2007 арга хэмжээний үеэр Стив Жобс алдарт танилцуулгаа хийж, “хувьсгал хийх” бүтээгдэхүүнийг дэлхий нийтэд үзүүлжээ.

iPhone гэж нэрлэгдсэн энэхүү бүтээлийг Жобс “өргөн дэлгэцтэй, хуруу мэдрэгч дэлгэцтэй iPod, шинэ төрлийн гар утас, интернэтэд холбогддог төхөөрөмж” гэсэн гурван үндсэн үүргийг нэг дор багтаасан эд гэж танилцуулсан юм.

Хэдийгээр түүний танилцуулга 10 жилийн өмнө болсон, тэр цагаас хойш олон удаа iPhone нь шинэчлэгдсэн ч одоо болтол дээрх тодорхойлолт хадгалагдсаар байна.

Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Кук өнөөдөр iPhone-ий 10 жилийн ойд зориулсан мэдэгдэлдээ “iPhone нь манай хэрэглэгчдийн чухал хэрэгсэл болж, бидний харилцах, зугаацах, ажиллах, амьдрах хэлбэрийг өмнө нь хэзээ ч байгаагүйгээр өөрчилж байна” гэжээ.

Тэр бас “iPhone мобайл тооцоолуурын стандартыг эхний 10 жилдээ тогтоолоо. Илүү шилдэг зүйлс биднийг цаашид хүлээж байгаа” гэсэн байна.