2017/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,466.86₮
B05
УЛААНБААТАР
|
B34
УЛААНБААТАР
14°
|
-1°
B30
УЛААНБААТАР
15°
|
05:00
S101
06:00
S101
07:00
S101
08:00
S101
09:00
S101
10:00
S101
11:00
S101
12:00
S44
13:00
S44
14:00
S44
15:00
S44
16:00
S26
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/01/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн 16 ТОМ ТӨСӨЛ ба ЗӨРЧЛҮҮД

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 9
iKon.MN

Хөгжлийн банкны 1.3 ИХ НАЯДЫН ЗӨРЧИЛТЭЙ холбоотой ЕСӨН баримт

Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын үр дүнд 1.3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн талаар ажлын хэсгээс өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл мөнгөн дүнд ямар ямар зөрчил багтсаныг нэг бүрчлэн харуулж байна.  

  1. Хөрөнгө оруулалтын зардлаа тухайн санхүүжүүлсэн төслийн орлогоос нөхөх байтал Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчид уг төслөөр бий болсон дэд бүтцийг худалдан авсан буюу төсөл хэрэгжүүлсэн компанид бий болсон эрсдэлийг төр худалдан авах замаар өөрт шилжүүлэн авсан. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд Говийн зам ХХК-ийн барьсан авто замыг Эрдэнэс МГЛ ХХК-ийн мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Векселийн хугацаа дуусах үед төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байснаас 1.9 тэрбум төгрөгийн алданги хүлээсэн.
  2. Төсвөөс эргэн төлөгдөх “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн үйл ажиллагааны зардлыг хэтрүүлсэн. Зөвхөн цалингийн зардалд 1,484,800 мянган төгрөгийг давхар тооцон санхүүжүүлсэн.
  3. “Шинэ төмөр зам” төслийн ажлын төсөв, гүйцэтгэлийг харахад хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2 сая ам доллар, техникийн зөвлөх үйлчилгээнд 3.0 сая ам доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам доллар, ХААН банкны зээл, хүүгийн төлбөрт 6.5 сая ам доллар гаргасан. “Монголын төмөр зам” ТӨХК-ний энэ төслийн нэгжийн санхүүжилт сард дунджаар 120 сая  төгрөг, зээлийн зориулалтад нийцэхгүй гадаад улсад оюутан сургасан гээд 112.6 сая төгрөгийн зардал гаргасан.
  4. Тавантолгойн цахилгаан станц төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд 1 сая 414 мянган ам.доллар гэх зэргээр өндөр дүнтэй, 2013-2015 оны үйл ажиллагаанд төлөвлөсөн төсвөөс хэт өндөр зардлууд гаргасан.
  5. Эрдэнэс Тавантолгой ХК-д хуульд заасан шаардлагыг зөрчиж нийт 3 удаа гэрээ байгуулан 250 сая ам.долларын зээл олгосон.
  6. Амгалан дулааны станцын төсөлд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орох хүртэл хугацаанд 3 удаагийн гэрээгээр 45.54 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгосон.
  7. Гудамж төслийн хүрээнд зарим ажлууд авто замын барилгын ажлын зураг төсөл хийгдэж дууссаны дараа барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертийн дүгнэлтийг аваагүй буюу төсөвт өртгийг баталгаажуулахгүйгээр гүйцэтгэх ажлыг эхлүүлсэн. Төсөвт өртөг үндэслэлгүйгээр өссөн.
  8. Шинэ Яармаг орон сууцны хорооллын санхүүжилтийг Засгийн газар, Улсын Их Хурлын тогтоолгүй гаргасан.
  9. Хөгжлийн банкны Зээлийн хорооны хурлаар “Монроуд” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г анх 440,0 сая төгрөгөөр байгуулсан боловч гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан дүнг 1,895,550,885 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Гэрээг нэмэгдүүлэх болсон шалтгаан, тооцоолол байхгүй.

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 16 том төсөл

/Тэрбум төгрөгөөр/

# Гүйцэтгэгч компани Эдийн засгийн салбар /Төсөл хөтөлбөрийн нэр Олгосон зээл MNT Олгосон зээл USD Олгосон зээл EUR НИЙТ ОЛГОСОН ₮ Төслийн хэрэгжилт
1 Монголын төмөр зам ТӨХК Шинэ төмөр зам  3.7  4.6  -    14.3 Шинэ төмөр зам төслийн хүрээнд зураг төсөл болон техникийн зөвлөх үйлчилгээний төлбөрийн санхүүжилтийг бүрэн олгож дуусгасан.
2 ДЦС-4 ТӨХК ДЦС-4 хүчин чадал нэмэгдүүлэх  -   9.8  -    19.2 “ДЦС-4” ТӨХК-ийн хүчин чадлыг 123 МВТ-аар өргөтгөх төслийг төсөл хэрэгжүүлэгч нь ОХУ-ын гүйцэтгэгч компани болох Уралын Турбины заводтай “Түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ”-г байгуулан, мөн туслан гүйцэтгэгч болох Союз Корпорацитай хамтран хэрэгжүүлсэн болно. Төслийн барилгын ажил бүрэн дуусч, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр турбингенератор №7-г хүлээн авах нээлтийн үйл ажиллагааг хийн, Төвийн эрчим хүчний системд 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс залгасан. Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 69/2015 тоот акт баталгаажсан болно.
3 Эрчим хүчний яам Амгалан дулааны станц  3.0  -   -   3.0 Амгалан дулааны станцын төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын зүүн хэсэг дулааны эх үүсвэрт холбогдож тухайн бүсэд орших барилга, орон сууц найдвартай дулааны эх үүсвэрээр хангагдаж, шинээр барилга, орон сууц барих нөхцөл, боломж бүрдэх юм. 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Техникийн комиссын актад Улсын комиссыг ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийн дагуу Улсын комисс 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 21-ний өдрүүдэд ажилласан бөгөөд тодорхой үүрэг даалгаварыг биелүүлэх чиглэлийг “Амгалан ДС” ХХК-д өгч, уг үүрэг даалгавар бүрэн хангагдсаны үндсэн дээр Улсын комиссын акт 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр баталгаажин гарсан байна. 
4 Мон-Лаа ХХК Төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэрлэл  5.6  -   -   5.6 Төсөл хэрэгжүүлэгч нь үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдан авч, угсарч суурилуулан, үйлдвэрийн үйл ажиллагааг 2014 оны 11 дүгээр сард багтаан ашиглалтад оруулах үүрэгтэй байсан боловч төслийн үйлдвэр өнөөдрийг хүртэл ашиглалтанд ороогүй, төслийн үйлдвэрийн гүйцэтгэл 70%-тай байгаа болно. Төмрийн хүдрийн үнийн бууралт болон нэмэлт санхүүгийн эх үүсвэр шаардлагатай зэрэг шалтгааны улмаас цаашид үйлдвэрийг хэзээ ашиглалтанд оруулах нь тодорхойгүй байна. МУХБ-ны зүгээс тус зээл дээр ажлын хэсэг байгуулж, зээлийг төлүүлэх бусад орлогын эх үүсвэрийг судалсан бөгөөд шинээр төлөвлөж байгаа ажилд шат дараатай хяналт тавьж ажиллан, амжилттай хэрэгжсэн нөхцөлд мөнгөн урсгалын тооцооллоор зээлийг хугацаандаа багтаан төлөх боломжтой байхаар байна. 
5 Эрдэнэс Тавантолгой ХК Эрдэнэс Тавантолгой  -   250.0  -    372.2 Төслийн хэрэгжилтэд зориулж санхүүжилт олгосноор дараах өөрчлөлтүүд төслийн явцад гарсан байна. Тухайлбал, “Эрдэнэс тавантолгой” ХК нь БНХАУ-ын Чалко компанитай байгуулсан гэрээний дагуу нийт 350.0 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг хүлээн авсан боловч компанийн үйл ажиллагаанд ашиглаж чадаагүй байна. Тус өр, төлбөр нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 95,245,665.35 ам.долларын үлдэгдэлтэй байна. Үүнээс үндсэн төлбөрт 94,378,467.12 ам.доллар, хүүгийн төлбөрт 867,198.23 ам.доллар байна. Чалко компанийн өрийг Зүүн цанхийн уурхайд Хятад улсын TTGVCO компани олборлолт хийн төлж байна. Компани нь 2015 онд Зүүн цанхийн уурхайгаас 0.3 сая тонн нүүрс экспортолж байсан бол 2016 оны эхний 9 дүгээр сарын байдлаар 5.1 сая тонн нүүрс экспортолсон байна. Харин 2015 онд гадаад зах зээлийн орчин тааламжгүй байсан ч компани нь Баруун цанхийн уурхайн нүүрсний экспортыг нэмэгдүүлж 3.8 сая тонн нүүрс экспортолсон бөгөөд энэ нь 2014 онтой харьцуулахад 5.8 хувиар өссөн байна.
6 Багануур ХК Багануурын нүүрсний уурхайн хүчин чадлыг өргөтгөх  18.6  -    -    18.6  Энэхүү төслийн хүрээнд дээр дурдсан хүнд даацын тоног төхөөрөмж болон бутлан ачих үйлдвэрийг ашиглалтанд бүрэн оруулсан бөгөөд автомашинууд ямар нэгэн гэмтэл, сааталгүй төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. 
7 Геологийн төв лаборатори ТӨҮГазар Геологийн төв лаборатори  0.4  -    -    0.4  Энэхүү төслийн хүрээнд Геологийн төв лаборатори ТӨҮГ нь 2 ширхэг Атом шингээлтийн спектрометр худалдаж авч, хүчин чадлаа нэмэгдүүлсэн.
 
8 Кью Эс Си ХХК Төмөртэй ордоос Хандгайт өртөө хүртэлх төмөр зам   -   71.3  -    133.7 Төслийн хүрээнд 1520 мм цариг бүхий 33.4 км төмөр зам, 28 ширхэг ус зайлуулах хоолой, 3 ширхэг гүүр, 23.4 км холбооны шилэн кабель, өртөөний барилга ажлыг бүрэн гүйцэтгэн, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын комисст хүлээлгэж өгч, 02/18/15 дугаар бүхий улсын комиссын актыг хүлээн авч, нээлтийн үйл ажиллагааг 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулсан.
9 МИАТ ТӨХК Тээврийн үйл ажиллагаа  -   101.8  -    152.6  МИАТ ТӨХК-ийн худалдан авсан агаарын хөлөг нь голчлон Сөүл рүү нислэг үйлддэг бөгөөд шаардлагатай тохиолдолд Хонг Конг, Бээжингийн чиглэлд ямар нэгэн гэмтэл, сааталгүй төлөвлөгөөний дагуу нислэг үйлдэж байна.  
10 Төрийн орон сууц санхүүжилтийн корпораци     111.9  92.6  -    292.0 1. Төсөл хэрэгжүүлэгч нь “Буянт-Ухаа 1 хороолол” төсөл болох нийт 1 764 айлын орон сууцны барилгыг төлөвлөгөөний дагуу 2014 онд багтаан бүрэн ашиглалтанд оруулсан болно.
2. Төсөл хэрэгжүүлэгч нь “Буянт-Ухаа 2 хороолол” төслийн эхний ээлжийн 30 ширхэг орон сууцны баримлгыг 100% ашиглалтанд оруулаад байгаа бөгөөд үлдсэн 18 ширхэг барилгыг 2017 онд багтаан ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.
3. Төсөл хэрэгжүүлэгч нь энэхүү 4 төсөл хөтөлбөрийн 540 айлын орон сууцны барилгуудыг төлөвлөгөөний дагуу 2015 онд багтаан 100% ашиглалтанд оруулсан болно.
4. Төсөл хэрэгжүүлэгч нь энэхүү төслийн эхний ээлжийн (LOT-1)-ийн барилга угсралтын ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд эхний ээлжийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл 54.0%-тай байна.
5. Тоног төхөөрөмжийг АНУ-аас худалдан авч, тээвэрлэн, Монгол Улсад авчраад байгаа бөгөөд одоогоор гаалийн татвар төлөх ажил хийгдэж байна.  
11 Пи Ай Эм Эм ХХК Яармагийн гүүрний хажуу дах  орон сууцны хороолол  20.0  2.5  -    24.9  Банкны зүгээс санхүүжүүлсэн 576 айлын орон сууцны 5 блок барилгаас эхний ээлжийн 2 барилга ашиглалтад орсон бол бусад 3 барилгыг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улсын комисс хүлээн аваад байна.  
12 МАК Цемент ХХК Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төсөл /2 тэрбумаас дээш/  20.0  55.6  -    133.2 Төслийн хүрээнд жилд 1.0 сая тонн цемент үйлдвэрлэх үйлдвэрийг дэд бүтцийн хамт барих бөгөөд холбогдох судалгаа, шинжилгээг хийж, зураг төслийг боловсруулж, үйлдвэрийн тоног төхөөрөмж, төмөр бүтээцийг үйлдвэрлэж дууссан бөгөөд барилга угсралт, тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажлыг хийж байна. Нийт төслийн ажлын гүйцэтгэл 95 хувьтай явагдаж байгаа бөгөөд төслийн ажлыг 2017 оны эхний хагас жилд үйлдвэрийг бүрэн ашиглалтад оруулж, Улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
13 Монполимет ХХК, Монцемент билдинг материалс ХХК "Монцемент" төсөл   -   65.0  -    126.6 Төслийн хүрээнд жилд 1.0 сая тонн цемент үйлдвэрлэх үйлдвэрийг дэд бүтцийн хамт барих бөгөөд холбогдох судалгаа, шинжилгээг хийж, зураг төслийг боловсруулж, үйлдвэрийн тоног төхөөрөмж, төмөр бүтээцийн үйлдвэрлэлийн ажлыг төлөвлөгөөний дагуу явуулж байна. Нийт ажлын гүйцэтгэл 98%-тай явагдаж байгаа бөгөөд үйлдвэрийн туршилт, тохиргоог хийн үйлдвэрийн цементийн шугамыг ашиглалтанд оруулж, нээлтийн үйл ажиллагааг 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хийсэн. Тус үйлдвэрийг Улсын комисст 2017 оны эхний хагас жилд багтаан хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
14 Эрэл ХХК Байшин үйлдвэрлэх комбинатын төсөл  -   23.0  13.0  70.4 “БҮК-1” төслийн үйлдвэрийн барилга, оффис, гадна бохирын шугам хоолой, дулаан, цэвэр усны шугам хоолой, гадна цахилгааны шугам хоолой, үйлдвэрийн туслах барилга байгууламжууд болох Силосийн барилгууд, бэлэн бүтээгдэхүүний агуулахын засвар шинэчлэл, конвейрын засварын ажлууд ойролцоогоор 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Одоогоор тоног төхөөрөмжийн угсралтын ажил хийгдэхээр төлөвлөн ажиллаж байна.
15 Бэрэн групп ХХК Барилгын арматурын үйлдвэрийн төсөл  -   17.7  -    32.0 “Барилгын арматурын үйлдвэр” төсөл нь “Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэр” төслийн нэг хэсэг бөгөөд төслийн хүрээнд Архангай аймагт уурхай, баяжуулах үйлдвэр, шууд ангижруулсан төмрийн үйлдвэр, Орхон-Уул аймагт шууд ангижруулсан төмрийн үйлдвэр, ширэмний үйлдвэрийн 1-р домен зуух бүрэн ашиглалтад орсон байна. Тус үйлдвэрийн 1-р шугамыг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
16 Хөтөл ХХК Хөтөлийн цементийн үйлдвэрийг өргөтгөх  -   61.3  -    84.8 Төсөл хэрэгжүүлэгч нь үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил болон тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажлуудыг бүрэн хийж, туршилт, тохируулгын ажлыг амжилттай хийж гүйцэтгэснээр үйлдвэрийг 2014 оны 5 дугаар сард бүрэн ашиглалтанд оруулсан болно.
17 НИЙТ    183.2  755.1  13.0  1,483.7 Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлж буй төслийн орлогоос эргэн төлөгдөх зээлийн багцын дүн

Хөгжлийн банканд хийсэн шалгалттай холбоотой бүлгийн ажлын хэсгийн санал дүгнэлт

Зураг дээр дарж ТОМООР үзэх боломжтой.

x