Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Цэвэрбал: МСБХ-г булаах бусармаг үйлдэл хийж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2017 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Монголын Сагсан бөмбөгийн холбооноос цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголын сагсан бөмбөгийн холбоо ба Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо хэмээх хоёр тусдаа холбоо үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол өнгөрсөн онд холбоод эвлэлдэн, хамтран ажиллах болжээ.

Ийнхүү эвлэлдэн нэгдсэнээр тамирчдын амжилт ч эрс өссөн гэдгийг тус холбооныхон хэлж байлаа. Өнгөрсөн онд манай улсын сагсчид олон улсын есөн тэмцээнд оролцсоноос наймд нь медаль хүртсэн томоохон амжилтыг үзүүлсэн байна. Энэ нь холбоод эвлэлдэн нэгдсэний үр дүн хэмээж байлаа. Гэтэл тус холбоог хүчээр булаан авах гэсэн оролдлого гарах болсон гэлээ.

Энэ талаар МСБХ-ны Ерөнхийлөгч Ц.ЦэвэрбалМСБХ нь 2016 оны хоёрдугаар сард Улсын бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэн. Сагсан бөмбөгийн хөгжүүлэхийг зорьсон бүх хүн нэгдээд ажиллаж байгаа. Энэ маань ч тодорхой үр дүнгээ өгөөд байна.

Гэтэл сүүлийн үед УИХ-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар Улсын бүртгэлийг хүчингүй болгож, өөрөө холбооны ерөнхийлөгч болохоор зүтгэж буй бусармаг үйлдэл хийж байна. Манай холбоо хамтарч ажиллая гэсэн хүн бүхэнд нээлттэй. Тийм ч учраас бидэн дээр хүрээд ир, хамтарч ажиллая, хийх зүйлээ танилцуулаад холбооны Ерөнхийлөгчид өрсөлд гэж байгаа. Гэвч огт ирээгүй” гэлээ. 

Мөн сагсан бөмбөгийн холбоонд заал олдохгүй болсон гэнэ. Дасгалжуулагч н.Алтан-Очир “Төрөөс сагсан бөмбөгчдийг олон улсын тэмцээнд оролцоход ганц ч төгрөг өгдөггүй. Ядаж л сайн яваарай гэж хэлдэггүй. Одоо бол бидэнд заал олддоггүй болоод байна. Тиймээс тэмцээн уралдаанаа хийж чадахгүй нөхцөлд хүрээд байгаа юм.

Багийн спортыг дэмжинэ гэж хүмүүс ярьдаг ч огт дэмжлэг байдаггүй. Өдийг хүртэл бид бүгд өөрсдийн хүчээр л явж ирсэн” гэж байлаа.