Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Утааг багасгах технологиудыг танилцуулж байна

Г.Номин, iKon.mn
2017 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг

БОАЖЯ, нийслэлийн ЗДТГ хамтран зохион байгуулж буй "Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо технологийн үзэсгэлэн" өнөөдөр Монголын Үндэсний  Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын үзэсгэлэнгийн танхимд нээгдлээ.

Үзэсгэлэнгийн үеэр 51 ААН амны хаалтнаас авхуулаад төрөл бүрийн цахилгаан, хийн, усан халаагуур, зуух, боловсруулсан шахмал түлш, агаар цэвэршүүлэгч, автомашинаас гарах агаарын бохирдлыг багасгагч шингэн, дулаан алдалт багатай нано барилгын материал танилцуулж байна. 

Цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбогдуулан иргэдийн зүгээс цахилгаан халаагуур, тэр дундаа шөнийн цагаар цахилгаанаа хуримтлуулж, өдрийн цагаар дулаанаа хадгалах шийдлийг илүүтэй сонирхох болоод байна. Энэ төрлийн цахилгаан халаагуурууд 1.7-4.5 сая төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа бол жирийн халаагуурын үнэ халаах талбайн хэмжээ, цахилгаан зарцуулалтаас шалтгаалаад хамгийн доод тал нь 49 мянган төгрөгийн үнэтэй байна. 

Цахилгаан халаагуурууд төрөл бүрийн загвартай, гэр байшинд тавихад зориулсан дугуй, дөрвөлжин хэлбэртэй бөгөөд хананд өлгөдөг зурган халаагуур ч бас байна. 

Гэр байшингийн дулаан алдалт бага байх нь халаалтын зардлаа хэмнэхэд хамгийн их нөлөөлөх бөгөөд үзэсгэлэнгийн үеэр эсгий гэрийн төрөл бүрийн дулаалга, дулаан алдалт багатай барилгын материалыг танилцуулж байлаа.

Боловсруулсан шахмал түлшнүүдийн хувьд модны үртэс, самрын яс гэх мэт үйлдвэрийн хаягдлаар хийсэн байх бөгөөд шаталт сайтай, агаар бохирдуулалт багатай, түүхий нүүрсийг бодвол илч сайн, үнс багатай гэх давуу талуудтайг үйлдвэрлэгчид нь онцолсон юм.

Тус үзэсгэлэн маргааш мөн үргэлжлэх бөгөөд өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол болон нийслэлийн удирдлагууд үзэсгэлэнг үзэж сонирхож байлаа.

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг