Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Прокурор Х.Тамир нарыг шүүнэ

Б.Заяа, Зууны мэдээ
2017 оны 1 сарын 9
Зууны мэдээ
Зураг зураг

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир нарыг шүүх анхан шатны шүүх хурлын тов гарчээ. Хилээр хууль бусаар хар тамхи нэвтрүүлж, худалдахыг завдсан үйлдэл дээрээ баригдсан тэднийг шүүх хурал өнгөрсөн онд болсон ч мөрдөн байцаалт дутуу хийгдсэн, дахин нягталж шалгах шаардлагатай гэж шүүгч нар үзсэн юм.

Түүний дагуу дахин ийнхүү анхан шатны шүүх хурал ирэх Лхагва гарагт товлогдсон байна. Прокуророос Х.Тамир нарын таван хүнд Эрүүгийн хуулийн таван зүйл ангиар хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдсэн байна.

Одоогоор Б.Сүхбаатар, Н.Мөнхбат, Б.Амарбаясгалан нар хорих ангид байгаа бол Х.Тамир, Л.Жавхлан нарын батлан даалтад байгаа юм.

Зураг