Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

“Гандан бороо” гэх Ч.Батхуяг, Сэлэнгийн У.Баатаржав нарыг баривчилжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан хэрэгт холбогдон шалгуулж байгаад сураггүй болсон “Гандан бороо” хочтой Ч.Батхуягийг цагдаагийнхан өнгөрсөн аравдугаар сард гэрээс нь баривчилсан билээ.

Тухайн үед тэрбээр мансууруулах бодис хэрэглэсэн байсан бөгөөд шинжилгээгээр  “мөс” буюу метамфетамины төрлийн бодис илэрсний зэрэгцээ гэрээс нь тухайн хар тамхи гарсан байдаг. Түүнд дээрх хоёр үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгахдаа цагдан хорьсон ч шүүгчийн захирамжаар батлан даалтад гараад сураггүй болжээ. Тиймээс цагдаагийнхан эрэн сурвалжилж өчигдөр байгаа газрыг нь тогтоон Тусгай ажиллагааны газрын ажилтнууд баривчилсан байна.  

Мөн өчигдөр Сэлэнгийн гэж алдаршсан У.Баатаржавыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр анги рүү Тусгай ажиллагааны газрынхан хүргэж, цагдан хорьжээ.

Түүний дүү “Доён” хэмээх У.Болд өнгөрсөн зун Хан-Уул дүүргийн нутагт, Туул голын эрэг дээр зэвсэг хэрэглэн танхайрсан хэрэгт холбогдсон. Дараа нь ах нь Туул голын эрэгт мөн л хүмүүсээр хий буудуулж, улмаар цагдаад хуурамч дуудлага өгч төөрөгдүүлж байжээ. Мөн нэр бүхий иргэдээс 80 сая төгрөг залилан мэхэлж авч, буцаан авах гэсэн хүмүүсээ дарамталсан хэрэгт буруутгагдаад байгаа юм байна.