Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунг корпораци Монгол ба Африк хүмүүсийг дэлхийгээр аялуулжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 6
IKON.MN
Зураг зураг
Самсунгийн Gear VR зүүдэг төхөөрөмж

Өмнөд Солонгосын Самсунг корпораци өөрийн Gear VR төхөөрөмжийн ид шидийг танилцуулах сурталчилгаандаа дэлхийн алслагдсан бүсийн хүмүүс болох Монголын нүүдэлчид, зүүн Африкийн Маасай овгийнхныг оролцуулсан байна.

Virtual Reality буюу хиймлээр бодит байдлыг үүсгэх технологийн тусламжтайгаар Самсунг нутгаасаа гарч үзээгүй эдгээр хүмүүсийг дэлхий тойрон аялуулжээ.

Тэд Хавайд сэлж, Бразилийн тэнгэрт нисэн, Дубайд зугаалж, хэрхэн гайхан биширч байгааг видео бичлэг болгосноо дэлхий нийтэд хүргэсэн байна.

Алс нутгийн хүмүүсийн сэтгэл хөдлөл, хариу үйлдэл эндээс харагдаж байгаа юм.

Мөн Монголын нүүдэлчид, Зүүн Африкийн Маасай хүмүүсийн өвөрмөц амьдалыг 360 хэмийн видеогоор дэлхийн бусад хүмүүст хүргэжээ.

360 хэмийн видеог Chrome браузер дээр үзвэл тохиромжтой.