Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

ЦУОШГ: Маргаашнаас цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

С.Бадрал, iKon.mn
2017 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЦУОШГ-аас 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 8-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

Нэгдүгээр сарын 7-11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  7-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 8-нд нутгийн зүүн хагаст цас, 9-нд зарим газраар, 10-нд баруун аймгуудын хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 7-нд нутгийн баруун хагаст, 8-10-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. 

Хугацааны эхээр хүйтний эрч сулавтар байх боловч 8-10-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.