БОАЖЯ, нийслэлийн ЗДТГ хамтран энэ сарын 9, 10-ны өдрүүдэд Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо “Технологийн үзэсгэлэн”-г Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын үзэсгэлэнгийн зааланд зохион байгуулах гэж байна.
Дулаан алдагдал болон агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлүүдийг танилцуулах зорилготой уг үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлээд байна.
Агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж, эрүүл, аюулгүй орчинд аж төрөхийг хүсвэл уг үзэсгэлэнд ирж оролцохыг ард иргэддээ уриалж байна.
Ирэх Даваа гарагийн 11:00 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд нээгдэх үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын дарга С.Батболд нар оролцоно гэж БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.