Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хакүхо 2017 онд 1,047 дахь даваагаа авна

Б.Даваа, МОНГОЛЫН МЭДЭЭ
2017 оны 1 сарын 6
Монголын мэдээ
Зураг зураг

Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо 2017 оны бэлтгэлээ эхэллээ. Шинэ жилийн амралтаа Гуамд өнгөрөөсөн Хакүхо 3-наас Миягино дэвжээнд шинэ оны анхны бэлтгэлээ хийсэн байна. Бэлтгэлийг спортын сэтгүүлчид үзэж сонирхон, 2017 онд тавьсан зорилгыг нь асуужээ.

Хакүхогийн хувьд одоогийн байдлаар 1,008 даваатай. Түүний хувьд мэргэжлийн сүмод хамгийн олон ялалт байгуулсан Кайогийн рекордтой зэрэгцэхэд 39 даваа хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, 40 давсан байхад л Хакүхо түүхэнд бичигдэх юм. Нэг башё 15 барилдаантай гэвэл хамгийн хурдандаа гэхэд нацүбашёд шинэ рекорд тогтоох боломжтой.

Өнгөрсөн 2016 онд хоёрхон түрүүлж, нэг тэмцээн бүтэн өнжсөн гэсэн ёкозүна болсноосоо хойш хамгийн базаахгүй амжилттай дуусгасан. Харин энэ жилийн түүний зорилго 1,047 дахь даваагаа авч түүхэнд бичигдэх ажээ. Тэгвэл бэлтгэлээ эхэлсэн Хакүхо шинэ зорилгынхоо тухайд “Цаг хугацааны л асуудал.

Бие сэтгэлээ бэлтгэж байна” гэж ярьсан байна. Тайхо аваргын амжилтыг эвдэж, 2015 оны эхний башёд 33 дахь даваагаа авсныхаа дараа тэрбээр “Цаашдаа зорилгоо хэлж мэдэхгүй байна” гэж ярьж байжээ. Зорилго байхад улам хүчирхэгжинэ гэдэг. Тэгвэл 2017 оны түүний хамгийн том зорилго нь Кайогийн тогтоосон рекордыг шинэчлэх. 

Хакүхо М.Даваажаргал: Ялалт бол нэр хүнд биш 

-Өнгөрсөн башёд аль эртнээс 1,000 дахь даваагаа авах зорилго тавьсан байсан. Түүндээ ч хүрсэн. Ер нь сүүлийн хэдэн жилд рекордуудыг шинэчлэн тогтоож байгаа. Өмнөх башёд шинэ зорилго тавиад, хаана хүртэл явахаа хүртэл судалсан байсан байх? 

-Тайхо Коки аваргын дээд рекорд 32 дахь түрүүг авсны дараа, цаашдаа хаана хүрэх ёстойгоо судалсан. 2015 оны эхний башён 15 хоногийн хугацаа тун хүндхэн байж билээ. Түүний дараа, “1,000 дахь даваагаа авна” гэж өөрийгөө урамшуулж байсан. Үүнийг рекорд эвдэж чадсан хүн л ойлгох байх. 

-Их аварга ихэнхдээ ялалт байгуулж, хэд хэдэн удаа рекорд тогтоосон. Гэсэн ч юунд ингэж санаа зовниж явдаг юм бэ. Бас яагаад? 

-Их аваргын болзол хангах үед Ёкозүнагийн тусгай зөвшөөрөл гэсэн бичгийг авсан. Түүнд “Нэр хүн, ур чадвараараа шалгарсан их аваргад олгоно” гэж бичсэн байдаг. Өмнө нь “Нэр хүнд” гэдгийг ялалт гэж л ойлгодог байсан. Тэр үед “ялалт бол нэр хүнд гэж боддог байлаа. Ямар ч нэр хүндтэй аварга байсан бай, үр дүн гаргаж чадахгүй бол зодог тайлна.

Үүнээс үзэхэд, “Ялалт бол нэр хүнд биш”. Мэдээж, хэн ч ялалт байгуулж чадна. Ялалт гэдэг амархан зүйл биш. Гэхдээ олс ч гэсэн өөр өөр хэмжээстэй шүү дээ. Эдогийн үед хүртэл тооцоход, 200 гаруй жилийн Японы мэргэжлийн сүмогийн түүхэнд ердөө 71 ёкозүна л бий.

Зураг