Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Мөсөнд авиралтын Дэлхийн цомын тэмцээн болно

С.Бадрал, iKon.mn
2017 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг

2017 оны нэгдүгээр сарын 7-9-ний хооронд БНХАУ-Бээжин хотноо Мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болно. Энэхүү тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Спортын мастер Л.Нямбаяр, спортын дэд мастер Н.Хэрлэн, тамирчин Д.Отгонхүү баг ахалж Монголын уулчдын үндэсний холбооны тэмцээнт төрөл хариуцсан дэд ерөнхийлөгч Б.Золжаргал нар Дэлхийн мөсөнд авиралтын шилдэг тамирчидтай өрсөлдөхөөр энэ сарын 4-ний өдөр БНХАУ-Бээжин хотыг зорилоо. 

Дэлхийн цомын тэмцээнд манай тамирчид Хурд болон, Техникийн гэсэн хоёр төрөлд оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Мөн энэ тэмцээний үеэр Мөсөнд авиралтын шүүгч бэлтгэх олон улсын сургалт зохион байгуулагдах бөгөөд сургалтад МУҮХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга Д.Батболд, Мөсөнд авиралтын хороон гишүүн С.Дэлгэрмөрөн нар оролцож, Дэлхийн цомын тэмцээнд шүүгчээр ажиллах болжээ. 

Мөсөнд авиралтын Дэлхийн цомын цуврал тэмцээний хуваарь:

  • Арванхоёрдугаар сарын 16-17-нд Colorado (USA)
  • Нэгдүгээр сарын 7-9-нд Beijing (China)    
  • Нэгдүгээр сарын 14-15-нд cheongsong (Korea)
  • Нэгдүгээр сарын 20-21-нд saa fee (Switzerland)
  • Нэгдүгээр сарын 28-29-нд rabenstein (Italy) тус тус зохион байгуулагдана. 

Эх сурвалж: Мөсөнд авиралтын хороо