Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

CES 2017 энэ долоо хоногт эхэлнэ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 3
IKON.MN
Зураг зураг

Манай гарагийн хамгийн том технологийн үзэсгэлэн болох Consumer Electronics Show буюу CES энэ долоо хоногийн Пүрэв гарагт Лас Вегас хотноо эхлэх гэж байна.

Энэ удаагийн үзэсгэлэнд Телевизүүд, Дронууд, Автомат жолоодлоготой автомашинууд гол байр суурь эзэлнэ гэж судлаачид дүгнэжээ.

Өнгөрсөн жил шинэхэн бүтээгдэхүүн байсан 4K, HDR телевизүүд энэ удаа дахин шоуны од болохдоо үнэ нь нэлээд буурсан байх гэнэ. Энэ салбарын гол тоглогчид болох Samsung, LG, Sony, Panasonic компаниудаас гадна Hisense, TCL, LeEco зэрэг хямд үнэтэй шинэ тоглогчид мөн оролцохоор байна.

OLED TV, хүнхэр дэлгэцтэй TV, HDR дүрслэлтэй TV нь үзэсгэлэнгийн гол сэдэв байх ажээ. Мөн тэднийг дагасан Android, Chromecast, Roku, Tizen, webOS зэрэг TV box-ууд өндөр чанартай контент үзүүлэхээр тавигдаж байна.

Телевизээс гадна CES 2017-г “Car Electronics Show” болно гэсэн хошигнол яригдаж байгаа нь олон компанийг автомат жолоодлоготой автомашин, програм хангамж энэ үзэсгэлэнгийн үеэр үзүүлэхийг илтгэж байгаа юм.

Бас Дроны үйлдвэрлэлээр тэргүүлэгч DJI компанийн араас маш олон үйлдвэрлэгчид төрөл бүрийн овор хэмжээ, зориулалттай “нисдэг машинуудыг” үзүүлэхээр төлөвлөж байна.

Эдгээрээс гадна VR буюу Virtual Reality төхөөрөмжүүд, зүүдэг төхөөрөмжүүд нь зөвхөн бугуйн цаг хэлбэртэй байхаа больж олон хэлбэрээр танилцуулагдах бол сүүлийн үед шинэ хандлага болоод байгаа бүрэн утасгүй чихэвчнүүд, гэрийн автоматжуулсан системүүд олноор гарч ирнэ гэсэн хүлээлттэй байна.

Харин ухаалаг гар утас энэ удаагийн үзэсгэлэнд төдийлөн яригдахгүй бололтой.

 

Эх сурвалж: The Verge