Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: Актлагдсан барилгыг хүүхдийн цэцэрлэг болгожээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өрхийн эмнэлгийн хуучин байрыг засч, тохижуулж 100 хүүхдийн цэцэрлэг болгожээ.

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны өрхийн эмнэлгийн хуучин байрыг тохижуулснаар 100 хүүхэд цэцэрлэгт нэмж хамрагдах боломжтой болсон байна. 

Уг барилга нь 2012 оноос хойш актлагдаж, хоосон орхигдсон байсныг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өөрийн хөрөнгөөр засч хоёр анги, гал тогоо, ариун цэврийн өрөөг стандартын дагуу тохижуулсан байна. Цэцэрлэг ашиглалтад орсноор багш, тогооч, манаач гээд 10 гаруй хүнийг ажлын байраар хангажээ. 

80 дугаар цэцэрлэгт нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүргийн гурав, хорин зургадугаар хорооны хүүхдүүд хамрагддаг. Эдгээр хорооны цэцэрлэгийн насны 2,000 гаруй хүүхэд гэртээ хүмүүждэг гэсэн судалгаа байдаг аж.

Уг барилга нийслэлийн өмчлөх барилгуудын жагсаалтад орсон байсныг хүсэлт гарган өөрсдөө тохижуулж ийнхүү цэцэрлэг болгожээ. Өмнөх жилүүдэд шинэ барилга бариад хуучныг нь акталсан тохиолдол олон бий. Харин эдгээр актлагдсан барилгуудыг энэ мэтээр дахин ашиглах боломж байгааг харууллаа.

Фото

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг