Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

iOS 10.3 хувилбар “Театр” горимтой болно

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 2
IKON.MN
Зураг зураг

Apple-ийн мобайл үйлдлийн системийн 10.3 хувилбар удахгүй гарах тухай технологийн судлаачид ярих болжээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр өмнөх 10.2.1 хувилбарын алдаа, дутагдлуудыг зассан iOS 10.3 нь энэ сарын 10-нд туршилтын бета хувилбараа гаргах аж.

Энэ хувилбарын нэг гол шинэ боломж нь “Театр” горим байх гэнэ. Өөрөөр хэлбэл iPhone, iPad төхөөрөмжийн Control Center хэсэгт байрлах попкорны дүрстэй товчийг дарснаар төхөөрөмж нь бүхэлдээ Театрийн дотоод орчинд зохицох горимд шилжинэ.

Дэлгэцний гэрэлтэлт нь буурч, төрөл бүрийн мэдэгдэл, мессэжийн дуут дохио нь хаагдах гэнэ.

Хэрвээ iOS 10.3 ойрын үед гарах нь үнэн бол iOS 10 гарснаас хойш дөрвөн сарын хугацаанд 8 удаагийн шинэчлэлт хийж байгаа үйлдлийн систем болж байна.

Ингэснээр богино хугацаанд хамгийн олон өөрчлөлт хийсэн түүхэн амжилтын эзэн болж байгаа нь iOS 10-ыг хэр их алдаатай, тогтворгүй систем болсныг харуулж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Forbes