Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын барилга, зурвасыг хүлээж авах улсын комисс өнөөдрөөс ажиллаж эхэлж байгаатай холбогдуулан дараах сонирхолтой бичлэгийг хүргэж байна.
Уг нисэх буудал нь New Ulaanbaatar International Airport буюу NUBIA хэмээн нэрлэгдэх юм. Нисэх буудлын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Япон Улсын “Мицүбиши-Чиёода” түншлэл ажиллаж байгаа бол БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна.
Барилга угсралтын ажлын гэрээний дүн:
Гэрээний дүн 49.5 тэрбум иен
Нэмэлт ажлууд 5.9 тэрбум иен
Одоогоор шинэ нисэх буудлын барилга, зурвасын ажил 100 хувь дууссан тухай ИНЕГ-аас мэдээллээ. Харин бүтээн байгуулалтыг дагасан дагавар барилгуудыг ашиглалтад бүрэн оруулах болоогүй байгаа ажээ.
Зам Тээвэр, Хөгжлийн Яамны мэдээлснээр барилгын талбай дээр ажиллаж байгаа 49 компанийн 35 нь Монголын компани, 2,350 ажилчдын 98 хувь нь Монгол ажилчин байна.