Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/29-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн Тамганы хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ

ikon.mn
2016 оны 12 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 105 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Төрийн Тамганы хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв.

Цэцэг өргөх ёслолд УИХ, Засгийн газрын гишүүдийн төлөөлөл оролцлоо.

Ёслолын үеэр Төрийн ордны хойд голын Соёмбот хаалганд Төрийн далбаа мандуулан хүндэт харуул жагсч, үлээвэр найрал хөгжимд Төрийн дуулал, хүндэтгэлийн марш эгшиглүүлэв.