Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/29-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос Qualcomm-ийг түүхэн дээд хэмжээгээр торголоо

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 12 сарын 29
IKON.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын шударга бус өрсөлдөөнийг зохицуулах байгууллага Qualcomm компанийг гар утас үйлдвэрлэгчдээс лицензийн төлбөрийг шударга бусаар авч байсан хэмээн үзэж 1.03 их наяд воноор торгожээ.

Энэ нь $853 саятай тэнцэх мөнгөн торгууль бөгөөд тус байгууллагын тавьж байсан торгуулийн дээд хэмжээ юм.

Ухаалаг гар утасны үйлдвэрлэгчид болох Самсунг, LG, Pantech компаниудад лицензээ эзэмшүүлэхдээ шударга бус нөхцөл тавьсан гэж АНУ-ын чип үйлдвэрлэгчийг буруутгасан байна.

FTC буюу Өмнөд Солонгосын шударга бус өрсөлдөөнийг зохицуулах байгууллага нь тухайн компанийн жилийн орлогын 3 хүртэл хувьтай тэнцэх торгууль тавих эрхтэй бол энэ удаа Qualcomm-ийн жилийн орлогын 2.7 хувьтай тэнцэх торгууль ноогдуулсан нь түүхэнд байгаагүй хэмжээ юм.

Тус байгууллагын тэргүүн Шин Ён Сеон “Qualcomm 2009 онд 38 их наяд воны орлоготой ажилласан тул бид үүний 2.7 хувиар торгохоор шийдсэн” гэж тайлбарлажээ. Шийдвэр гарснаас 60 хоногийн дотор торгуулийг төлөх хуультай гэнэ.

Qualcomm компани ухаалаг гар утас үйлдвэрлэгчдэд үнэгүй ашиглуулах ёстой лицензээсээ төлбөр авч байсан гэж үзсэн байна.

Тус компанийн хувьд энэ нь анхны тохиолдол биш. Өнгөрсөн жил Qualcomm-ийг Хятадын эрх баригчид ижил шалтгаанаар $975 саяар торгож байсан юм.

 

Эх сурвалж: Korea Times