Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн дуучин МУГЖ М.Долгорт орон сууц өглөө

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 12 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Монголын ард түмэн “Хүүхдийн дууны Долгор” хэмээн нэрийдсэн МУГЖ, дуучин М.Долгор монголын урлагт 70 жил зүтгэхдээ 60 жилд нь зөвхөн хүүхдийн дуу дуулжээ.

“Маамуу нааш ир” дуунаас эхлээд хүүхэд бүрийн дуулах дуртай дуунуудыг хүүхдийн хоолой, хүүхдийн сэтгэлгээгээр одоо ч дуулсаар яваа түүнд хотын дарга С.Батболд орон сууцны түлхүүр гардуулан өглөө.

Дүн өвлийн хүйтнээр тохилог сайхан байртай болсондоо баяртай байгаагаа МУГЖ М.Долгор хэллээ.

Тэрээр “Би Чингэлтэй дүүрэгт үр хүүхэд, ач зээ нартайгаа олуулаа амьдардаг. Монголын урлагт 70 жил зүтгэснийг минь үнэлж, байр өгсөнд хотын даргад маш их баярлаж байна. Хэдий нас минь өндөр гарсан ч цаашид уран бүтээлээ туурвиж, ард түмэндээ бэлэг барьсаар байх болно” хэмээн ярилаа.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс