Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

З.Энхболд: Хэрвээ Тавантолгойг зарвал би шүүхдэнэ

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

АН-ын дарга З.Энхболд Тавантолгойн асуудлаар АН-ын Төв байранд яг одоо мэдээлэл хийх гэж байна.

iKon.mn мэдээллийг ШУУД дамжуулж байгааг хүлээн авна уу.

https://www.facebook.com/iKonNews/videos/603455529840019/

Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!

АН-ын дарга З.Энхболд "Ардчилсан нам ямагт үндэсний язгуур эрх ашгийг нэгдүгээр тавьдаг. Тиймээс Тавантолгойн орд ард түмний мэдэлд хэвээр байгаа. Сүүлийн хэд хоногийн үйл явдлыг харвал хуучин явж байсан хамгийн муу хувилбараар явуулахаар шийдэх гэж байна. Энэ нь Ардын намын бүлэг дээр буцаагдсан байна лээ.

2015 онд гаргасан Хөрөнгө оруулалтын гэрээ нь хэд хэдэн хувилбартай. Нэг нь Шиньхуад маш их ашигтай, дунд зэргийн ашигтай зэрэг байсан. Зарим хувилбарт нь газраа 100 жилийн хугацаатай ашиглуулах нөхцөл ч байсан. Энэ гэрээнд үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсэг гаргасан. Ингээд ажлын хэсгийн дүгнэлт гарч, үүнийг долоодугаар сарын 3-наас эхэлж УИХ-ын гишүүдэд тараасан.

Энэ дүгнэлт одоо ч УИХ-ын цахим хуудсанд байгаа. 

Яагаад Энхсайхан, Сайханбилэг нарын гэрээ УИХ-ын босгыг даваагүй учир нь энэ дүгнэлтэд бий.

Гэтэл одоо энэ гэрээнээс ч муу хувилбартай гэрээг хийх гэж байна.

Тавантолгой ордыг хувьдаа авах зорилготой MCS гэдэг компани ХМХ-ээр буруу мэдээлэл маш их явуулсан.

Тавантолгой бол ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байдаг. MCS-ийн бүтээсэн баялаг биш учраас ард түмний мэдэлд байх ёстой.

ТТ төслийн 49 хувийг 400 сая доллараар зарах гэж байна. Гэтэл энэ нийт үнэлгээнийх нь маш бага хувь.

Энэ ордод гадаадын хөрөнгө оруулалт хэрэггүй гэдэг нь сүүлийн жилүүдэд харагдаж байгаа. Харин хөрөнгө оруулалт шаардлагатай нь төмөр зам юм.

Ард түмний өмч Тавантолгойг зарах гэж байгаа бол ард түмнээс асуу гэж байгаа. Хэрэв зарвал би шүүхдэнэ. Учир нь миний эрх ашиг зөрчигдөх учраас. Шүүх дээр би ялна. Учир нь миний хувьцаа тэнд бий. 

MCS бол хувьцааг үнэгүй цаас гэж байгаа. Гэхдээ нэгж хувьцааг 1,000 төгрөгөөр худалдаж авсан нь энэ бол үнэ цэнэтэй зүйл гэдгийг нотолсон.

100 жил Монголыг тэжээх баялаг. 4 жилийн дотор Улаанбаатарын утааг арилгаж чадах их хөрөнгө." гэв.