Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Рио"-гийн олимпоос медаль авсан тамирчдад Төрийн дээд шагнал хүртээлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэ тэмдэг олимпийн наадамд эх орныхоо төрийн далбааг мандуулсан Д.Отгондалай, Э.Содномпилжээ,  нарт Монгол Улсын гавьяат тамирчин цол олголоо.

ОУХМ Д.Отгондалай нь “Рио 2016” олимпийн наадмаас боксын төрөлд эрэгтэйчүүдийн 60 кг-д хүрэл медаль хүртсэн. Харин Э.Содномпилжээ  Зуны XV паралимпийн наадмын пауэрлифтингийн төрөлд өрсөлдөн хүрэл медаль, Б.Ууганхүү нь жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд хүрэл медалийн эзэн болсон билээ.

Мөн Уртын дууч С.Цогтсайханд Монгол Улсын гавьяат жүжигчин, МУБИС-ын Монгол судлалын тэнхмийн эрхлэгч Ц.Өнөрбаянд Ардын багш, шүүгч н.Баатар, н.Батдэлгэр нарт Монгол Улсын гавьяат хуульч цол олголоо.

Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон, медаль хүртэж буй хүмүүсийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно.