Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Цэргийн дээд цол олгов

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж өнөөдөр /2016.12.28/ зарим хүнд цэргийн дээд цол олгов.

Ерөнхийлөгчийн зарлигаар:

  1. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга хошууч генерал Дуламсүрэнгийн Даваад дэслэгч генерал,
  2. ТЕГ-ын тэргүүн дэд дарга хурандаа Буянхүүгийн Доньжчимбууд бригадын генерал,
  3. ХХЕГ-ын Ар тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн орлогч хурандаа Хожгорын Лхагвасүрэнд бригадын генерал,
  4. ХХЕГ-ын Захиргаа, удирдлага эрхэлсэн орлогч хурандаа Жамсрангийн Бямбасүрэнд бригадын генерал,
  5. ШШГЕГ-ын дарга хурандаа Цэвэгмэдийн Амгаланбаярт бригадын генерал цол тус тус олголоо.