Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Сурагчдын амралтын хугацааг сунгах санал гаргалаа

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Хүйтний эрч чангарч буй энэ үед ханиад томууны өвчлөл газар аваад байгаа билээ. Ханиад, хатгалгаа туссан бага насны хүүхдүүд эмнэлэгт их хандах болсон тул баяр, амралтын өдрүүдээр өрх, дүүргийн эмнэлгүүд ажиллахаар болоод байна. 

Энэ мэтчилэн цаг агаартай холбоотой ханиад томууны дэгдэлт их байгаа учир УИХ-ын гишүүн Н.Учрал сурагчдын өвлийн амралтыг сунгах хүсэлтийг БШУС-ын сайд Ж.Батсуурьт албан бичгээр гаргажээ

Уг албан бичигт “Цаг уур орчны шилжилгээний газраас 2017 оны нэгдүгээр сарыг олон жилийн дундажаас хүйтэн байх төлөвтэй гэсэн байна.

Мөн агаарын бохирдол жил бүрийн нэгдүгээр сард хамгийн өндөр байдаг тул сурагчдын өвлийн амралтын хугацааг сунгах асуудлыг судалж үзэхийг хүсье” гэжээ. 

УИХ-ын гишүүн Н.Учралаас БСШУС-ын сайд Ж.Батсуурьт илгээсэн хүсэлт