Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Бусдыгаа манлайлсан 20 сурагчид “Оны онцлох” батламж олголоо

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Сурлага, урлаг, спорт, хүмүүнлэгийн сайн үйлсээрээ бусдыгаа манлайлсан 20 сурагчид Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран 2016 оны “Оны онцлох” батламж, дурсгалын зүйлийг гардууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Ж.Эрдэнэбат шилдэг сурагчдад хандан “Улс эх орныхоо ирээдүй хойч болсон дүү нартаа шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье. Мэдлэгтэй, боловсролтой, чадвартай  иргэн болж өсөж байгаад талархаж байна. Та бүхнийг харахад Монгол Улсын хөгжил, ирээдүй гэрэл гэгээтэй харагдаж байна. Боловсролтой, мэдлэгтэй байх нь ирээдүйн амьдралын баталгаа гэж ухамсарлаж,  эцэг эхдээ энэрэлтэй, эх орондоо хэрэгтэй сайн хүн болоорой гэж хүсэн ерөөе” гэлээ.

 

Шалгаруулалтыг нийт 20 аймаг, 9 дүүрэгт 9 номинац дор зохион байгуулсан бөгөөд 115 хүүхдийн материал ирснээс үе тэнгийнхнийгээ манлайлсан шилдэг 20 сурагчийг шалгаруулсан байна.

2016 оны “Оны онцлох” 20 сурагч:

Нэг. Сурлагын амжилт

  • Б.Хулан /Дундговь аймгийн Сайнцагаан сумын 4 дүгээр сургуулийн 12б ангийн сурагч/
  • Б.Төрхүү /Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 12д ангийн сурагч/

Хоёр. Урлаг, уран бүтээл

  • Б.Өнөржаргал /Хөгжим бүжгийн коллежийн сурагч/
  • Э.Төгөлдөр /“Шинэ Монгол” ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч/

Гурав. Биеийн тамир, спорт, бие бялдрын хөгжил

  • Э.Хүслэн /Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 5Г ангийн сурагч/
  • Т.Номиндалай /Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр сургуулийн 9в ангийн сурагч/
  • Э.Пүрэвжав /Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 12е ангийн сурагч/
  • Н.Түвшинбаяр /Увс аймгийн Тариалан сумын ахлах сургуулийн 2б ангийн сурагч/

Дөрөв. Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага

  • Э.Бүрэнчөдөр /Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч/
  • Б.Ундармаа /Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1-р сургуулийн 12в ангийн сурагч/

Тав. Бүтээлч, ажилч хичээнгүй байдал, мэргэжлийн чиг баримжаа

  • Х.Мөнхшагай /Дорнод аймгийн Хэрлэн сумын Хан-Уул цогцолбор сургуулийн 6в ангийн сурагч/
  • Д.Мөнгөнзул /Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар сургуулийн 12Б ангийн сурагч/

Зургаа. Хүмүүнлэг, энэрэнгүй үйлс

  • С.Амарзаяа /Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн сурагч/
  • Д.Бямбадорж /Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Гурван-Эрдэнэ” ерөнхий боловсролын сургуулийн 7в ангийн сурагч/

Долоо. Техник сэтгэлгээ, шинийг сэдэх, санал санаачилга

  • М.Мичидмаа /21 дүгээр сургуулийн 5б ангийн сурагч/
  • З.Чингис /Чингэлтэй дүүргийн 5-р сургуулийн 9а ангийн  сурагч/

Найм. Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин

  • Б.Батлхагва /Ховд аймгийн Манхан сумын ахлах сургуулийн 11б ангийн сурагч/
  • Ж.Хулан /Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч/

Ес. Эх орны түүх, соёл, өв уламжлал

  • М.Цэрэндэжид /Мөрөн сумын “Ирээдүй 21-р зуун” цогцолбор сургуулийн 12в ангийн сурагч/
  • Б.Оюундарь /Булган аймгийн Булган сумын Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 12г ангийн сурагч/
 
 
 
 

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс