Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

МУГТ Б.Гангаамаа Антарктид тивийн ноён оргилд АМЖИЛТТАЙ гарчээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын гавьяат тамирчин,уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа дэлхийн долоон тивийн долоо дахь ноён оргилд төрийн далбаагаа мандууллаа.

МУГТ, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа Антарктид тивийн ноён оргил Винсон массив/д.т.д 4,897м/ оргилд амжилттай авиралт хийж төрийн далбаагаа цэнгүүлсэн талаар баяртай мэдээ ирлээ.

Тэрбээр өнөө өглөө буюу Улаанбаатарын цагаар 2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 09 цаг 57 минутад Монголын уулчдын Үндэсний Холбоотой утсаар ярьж баярт мэдээ хүргэлээ.

Чили улсын цагаар 2016 оны арванхоёрдугаар сарын 25-ны 19 цаг 15 минутад оргилд амжилттай хөл тавьжээ. Өндрийн салхи ихтэй байсан байна. Одоо оргилоос бууж High camp буюу өндрийн бааз дээр бууж ирээд буй бөгөөд удахгүй доошлох болно гэж танилцууллаа.

Ийнхүү Монгол уулчин дэлхийн долоон тивийн долоон ноён оргилд амжилттай авирч гарсан түүхэн дээд амжилттайгаар Та бид шинэ оноо угтаж байна.

 

МУГТ, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаад амжилт хүсч сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!. Бид Б.Гангаамааг эх орондоо ирэх мөчийг цаг алдалгүй мэдээлэх болно.

 

Эх сурвалж: Монголын уулчдын үндэсний холбоо