Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн өндөр хөшөө Энэтхэгт сүндэрлэх нь

Монголын мэдээ
2016 оны 12 сарын 26
Монголын мэдээ
Зураг зураг

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди дэлхийн хамгийн том хөшөөг эх орондоо босгохоор зэхэж, тулгын чулууг нь тавьжээ. Тус улсын баруун этгээдийн Мумбайн эрэгт байрлах аралд Н.Моди Чхатрапати Шиваджи хааны хөшөөг босгох гэж буй бөгөөд саяхан шавыг нь тавьсан байна.

Уг хөшөө баригдсанаар дэлхийн хамгийн өндөр, том хөшөө болон сүндэрлэх гэнэ. Чхатрапати Шиваджи 17 дугаар зууны үед Исламын Их Моголын эзэнт улстай дайтаж, Маратагийн эзэнт улсыг байгуулж явсан баатарлаг удирдагч аж.

Шиваджигийн хөшөөг 192 метр өндөртэй барихаар төлөвлөж буй бөгөөд ингэснээр АНУ-ын Нью-Йорк хотод байрлах Эрх чөлөөний хөшөөнөөс хоёр дахин өндөр, Бразилын Рио де Жанейро хотын Христийн хөшөөнөөс тав дахин өндөр болно гэдгийг албаныхан мэдээлж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн өндөр хөшөө БНХАУ-д байрладаг ажээ. Тодруулбал, 128 метр өндөр Буддагийн хөшөө тус улсын Хэнань мужид байрладаг юм. Тэгвэл 192 метр өндөр Чхатрапати Шиваджигийн хөшөө боссоноор энэ амжилтыг эвдэж дэлхийн хамгийн өндөр хөшөө болон сүндэрлэх гэнэ.

Хинди шашинтнуудын гол төлөөлөгч Ерөнхий сайд Нарендра Моди тэргүүтэй хүмүүсийн олон жилийг зориулсан томоохон хэмжээний төсөл нь энэ бөгөөд Мумбайн эрэг дэх Арабын тэнгисийн дунд орших арал дээр Чхатрапати Шиваджигийн хөшөө сүндэрлэх аж.

Харин бүтээн байгуулалтын ажилд 36 тэрбум рупи төсөвлөснөөс гадна 2019 он гэхэд бүрэн ашиглалтад орох гэнэ. Гэвч Засгийн газар ийм хэмжээний хөрөнгийг зүгээр нэг хөшөө барихад зарцуулахын оронд дэд бүтэц, боловсрол, улс орны хөгжил цэцэглэлтэд зориулах хэрэгтэй хэмээн тус төслийг эсэргүүцэгчид олон байна.

Тэдний хувьд “change.org” гэх гарын үсэг цуглуулах сайтыг байгуулж, Шиваджигийн хөшөөний бүтээн байгуулалтын ажлыг даруй зогсоохыг шаардаж болжээ. Одоогоор энэ хөдөлгөөнд 27 мянган хүн нэгдэж гарын үсгээ зурсан байна. Эсэргүүцэгчид “Хөшөөнд зарцуулагдсан мөнгө хог болоод дуусахаас хэтрэхгүй, бас байгаль орчин Мумбайн өмнөд хэсгийн авто замд сөрөг нөлөө учруулна” гэж үзэж буй гэнэ.

Энэтхэгийн Гужарат мужид ч гэсэн Энэтхэг улс тусгаар тогтносны дараа хамгийн анх Ерөнхий сайдаар томилогдож байсан Сардар Пателын хөшөөг мөн босгохоор ажиллаж буй юм. Хөшөөний барилгын ажил 2014 онд эхэлсэн бөгөөд 182 өндөр хөшөө болон сүндэрлэх учиртай. Уг барималд 25 тэрбум рупиг төсөвлөсөн байдаг билээ.

Зураг