Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Dreamers Day: Оросын өв эрдэнэс (Russian Ark)

С.Бадрал, iKon.mn
2016 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Dreamers’ Day-ийн энэ оны сүүлийн үзвэр Оросын кино урлаг, соёл, түүхий охь дээж, найруулагч Александр Сокуровын 2002 оны “Оросын өв эрдэнэс” байх нь. 

Нэг тасралтгүй зураг авалтаар өгүүлэх энэхүү кино нь Эрмитажийн музейгээр зүүд мэт аяллыг өрнүүлэх ба Оросын түүхийн бодит дүрүүдтэй уулзалдах болно. Сокуровын хувьд Оросын хаадын өргөө байсан Эрмитажийн музей нь Орос болон европын түүхийн олон үнэ цэнтэй зүйлсийг хадгалдаг гэдэг утгаараа Оросын өв эрдэнэ ажээ.

Киноны олон гайхалтай зүйлсийн нэг нь зураг авалт. Зураглаач тасралтгүй 90 минутын, 35 кг жинтэй камерийг зөөж явсаар хүн төрөлхтний кино урлагт үзэгдэл болсон нэгэн бүтээл төрсөн юм. 

2,000 жүжигчин, гурван амьд оркестртой 1.3 км-ийн зүүдний аялал Эрмитаж музейн 33 танхимаар зогсолтгүй үргэлжлэх болно.

Бусад гайхамшиг таныг энэ Бямба гараг буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 24-ний 16.00 цагт УИД-ийн тавдугаар давхарт байрлах iCinema кинотеатрт хүрэлцэн ирэхэд биелэх болно.