Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Мэдлэг: Өвлийн жолоодлого (III хэсэг)

WWW.CARDOCTOR.MN
2016 оны 12 сарын 23
Cardoctor
Зураг зураг

ЗАМЫН НӨХЦӨЛӨӨС ХАМААРЧ ЗОГСОХ ЗАЙ

Яагаад өвлийн гулгаатай замд эртнээс хурдаа бууруулж тоормослох ёстойн талаар харцгаая. Доорх зургаас та бүхэн яг ижил дугуйтай ижил машин хурднаас хамаарч хуурай хар зам дээр болон мөстэй зам дээр тоормослохын ялгааг харж байна.

Иймээс өвөл машин жолоодож явахдаа хурдаа тохируулж явах ёстойг үргэлж санах хэрэгтэй.

 

Өвлийн нөхцөлд замын гадаргуун - үрэлтийн эсэргүүцлийн түвшин

Доорх зургаас та бүхэн өвөл замын гадаргуугийн үрэлтийн эсэргүүцлийн түвшинг харж болохоор байна. Хамгийн муу буюу Мөстэй гадаргуун түвшин Асфальтан замын түвшингээс 3 дахин бага байна. Иймээс автомашины дугуй барьцалдах чадвар маш муу байна гэсэн үг.

Жолооч та бүхэн хурдаа тохируулахаас гадна автомашины дугуйндаа мөн анхаарах шаардлагатай.

 

Өвлийн дугуй

Ямар ч замд автомашины дугуй чухал үүрэгтэй. Цастай, гулгаатай замд зориулалтын өвлийн дугуй нь таныг гулгах, шарвах эрсдэлүүдээс хамгаалах бөгөөд зогсолтын зайг богиносгож өгдөг. Өвлийн дугуй нь шавар цасны гэсэн буюу M+S гэсэн тэмдэглэгээтэй байдгаас гадна мөстэй замд зориулсан хадаастай мөн хадаас суурилуулах нүхтэй байдаг. Эдгээрийн тусламжтай хүнд нөхцөлүүдийг хялбархан давах боломжтой юм.

Дугуй үйлдвэрлэгч нар өвлийн нөхцөлд дугуйн ажиллагааг сайжруулах үүднээс олон төрлийн аргыг ашигладаг. Үүний нэгдүгээрт дугуйн материалын орцонд хүйтэн нөхцөл, халтираанд илүү зууралт сайтай болгох зөөлөн материалыг хийж өгдөг. Гэвч зөөлөн резинэн нь дулаанд хурдан элэгдэх сул талтайг мартаж болохгүй.

 
Хоёрдугаарт өвлийн дугуйн хээ нь жижиг нарийн зүсэлтүүдтэй байдаг Эдгээр нь газартай барьцалдах чадварыг илүү нэмэгдүүлж өгдөг бөгөөд цас мөстэй замд илүү үр дүнтэй жолоодлогыг хангадаг.
 
Гуравдугаарт дугуйн хээнүүд илүү өргөн бөгөөд гүнзгий байдаг. Ингэснээр цас мөстэй замд зууралт мөн сайжирдаг.

Өвлийн дугуйн хээнүүд ихэвчлэн хурц ирмэг, блокуудтай байдаг нь цас болон шаварт замтай барьцалдах чадварыг нь нэмэгдүүлдэг.

Мөстэй замд дугуйнд суурилуулсан зориулалтын хадааснууд нь халтирах гулгах эрсдэлээс сэргийлж өгдөг. Мөн эдгээр хадаастай дугуй нь зогсолтын зайг багасгаж өгдөг. Гэвч зарим улс орнуудад хадаастай дугуйг замын гадаргууг гэмтээдэг учраас хэрэглэхийг хориглодог. 

ӨВЛИЙН ДУГУЙН ҮЗҮҮЛЭЛТ

Энэхүү туршилтыг WHATCAR сэтгүүл хийсэн бөгөөд 2012 оны VW GOLF машиныг 40 км/цагийн хурдтай үед нь туршсан.

Цастай замд

 

Мөстэй замд

 

ДУГУЙН ГИНЖ

Хэрэв та зузаан цастай замаар явахаар бол дугуйн гинжийг туршиж үзэхийг зөвлөж байна. Уг бүтээгдэхүүнийг хөтлөгч дугуйнд ашигласнаар халтирааг туулах чадварыг нэмэгдүүлдэг. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ зааврын дагуу хэрэглэж дугуй болон автомашины гэмтээхээс сэргийлээрэй. 

Зураг