Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Ням-Осор: Монгол Улс нийтдээ 30 ГАРУЙ ИХ НАЯД төгрөгийн төрийн өмчтэй

Г.Номин, iKon.mn
2016 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2016 оны төрийн өмчийн тооллогын дүнг танилцуулж мэдээлэл хийлээ.

"Тооллогод нийт 6,086 нэгж хуулийн этгээд хамрагдсан"

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор "Төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг, тооллогыг дөрвөн жилд нэг удаа явуулдаг бөгөөд уг тооллогыг 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн санхүүгийн тайлангийн дүнгээр тасалбар болгон явуулж дүнг нэгтгэн гаргалаа.

2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар тасалбар болгосон 30,074.9 /гучин их наяд далан дөрвөн тэрбум есөн зуун сая/ тэрбум төгрөгийн нийт хөрөнгө хамрагдсанаас 17,150.9 /арван долоон их наяд нэг зуун тавин тэрбум есөн зуун сая/ тэрбум төгрөгийн төрийн болон орон нутгийн өмчийн өөрийн хөрөнгө байна.

Монгол Улс нийтдээ 30 гаруй их наяд төгрөгийн төрийн өмчтэй гэсэн үг. Гэхдээ мөнгөн дүнг балансын үнэ гэдгийг хэлмээр байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тооллогын дүнгийн товчоо

/тэрбум.төг/

Өмчлөл

Нийт

хөрөнгийн

дүн

Үүнээс:

Өр

төлбөрийн

дүн

Төрийн

өөрийн

хөрөнгө

Төрийн өмчийн цэвэр дүн

Эргэлтийн

Эргэлтийн

бус

хөрөнгө

Төрийн

25,687.5

8,424.3

17,263.3

12,428.7

13,258.8

12,425.4

Орон нутгийн

4,387.4

460.0

3,927.4

495.4

3,892.1

3,839.3

Нийт дүн

30,074.9

8,884.3

21,190.7

12,924.1

17,150.9

16,264.6

Тооллогод төрийн болон орон нутгийн өмчийн өөрийн хөрөнгө нийт 6,086 нэгж хуулийн этгээд /төрийн өмчийн 1,128, орон нутгийн өмчийн 4,958/ хамрагдсан. Үүнд, хүүхдийн цэцэрлэг - 790, нэгдсэн болон сум дундын эмнэлэг- 129, сумын эмнэлэг-245, соёлын төв, соёлын ордон-335, театр- 25, номын сан-23, биеийн тамир спортын байгууллага-38, албан бус боловсрол, сургууль-616, Сум дундын ойн анги-35, ахмад, хүүхдийн сувилал-46 багтаж байна.

"Төрийн биет хөрөнгийн хэмжээ 1.8 дахин өссөн"

Биет хөрөнгийн хэмжээг 2012 оны тооллогын дүнтэй харьцуулж үзвэл 1.8 дахин өссөн дүнтэй байна.

График: Биет үндсэн хөрөнгийн бүтэц

42,700 ширхэг 9,869.3 тэрбум төгрөгийн балансын үнэ бүхий барилга тоологдсоны 345,6 тэрбум төгрөгийн 20,711 ширхэг бүрэн элэгдэж үлдэх өртөггүй болсон боловч ашиглагдаж байна. Иймд төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнэ, валютын ханшийн өөрчлөлт зэргийг харгалзан дахин үнэлэх шаардлагатай гэж үзэж байна.

Тооллогын онцлох дүнгүүдийг танилцуулбал,

  • 2676,4 тэрбум төгрөгийн балансын үнэ бүхий 106,808.94 км зам, 7220,6 тэрбум төгрөгийн үнэ бүхий, 29,099.5 урт метр, 836 ширхэг гүүрийн байгууламж тоологдлоо.
     
  • 8,721 ширхэг, 88.5 тэрбум төгрөгийн балансын үнэ бүхий худаг тоологдсоны 10 хувь буюу 874 ширхэг худаг ашиглалтгүй байна.
     
  • 1,280.6 тэрбум төгрөгийн балансын үнэ, 539.6 тэрбум төгрөгийн хуримтлагдсан элэгдэл бүхий 25,679 ширхэг тээврийн хэрэгсэл байна.
     
  • 2,565.3 тэрбум төгрөгийн дуусаагүй барилга байгууламж тоологдсоны 317 нь төрийн өмчид, 522 ширхэг нь орон нутгийн орон нутгийн өмчид байна.
     
  • Автомашины зогсоол, явган хүний зам, мод бут сөөг, хүүхдийн тоглоомын талбай гэх мэт нийтийн тохижилтын хөрөнгө үнэлгээгүй, бүртгэлгүй байсныг үнэлгээтэй болгож, бүртгэлд тусгах ажил үе шаттай хийгдсэн тул тооллогод дүнгээр нийт 689,558.6 сая төгрөгийн 27,734 нэгж нийтийн эзэмшлийн байгууламж хамрагдсан байна. Үүний 50.1 хувийг Нийслэлийн өмчийн нийтийн эзэмшлийн байгууламж эзэлж байна.
     
  • Тооллогоор нийт 194.0 тэрбум төгрөгийн хөрөнгө бүртгэлгүй, 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө дутагдсан, 32.6 тэрбум төгрөгийн хөрөнгө маргаантай байгааг илрүүллээ.
     
  • Төрийн өмчийн байгууллагад нийт 9,676 нэгж талбарын 118473,9 га газар эзэмших, ашиглах эрх тоологдсоноос 110 нэгж газрын гэрчилгээг авч баталгаажаагүй, 4,967 нэгж талбар газрыг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна.
"Төрийн болон төрийн өмчийн оролцоотой 71 компанийг ашигтай ажиллуулах зорилт тавьсан"

Төрийн болон төрийн өмчийн оролцоотой 87 компани үйл ажиллагаа явуулж байгаагаас Сангийн яамны харьяа тав, "Эрдэнэс Эм Жи Эл" компанийн харьяа. Үлдсэн 77 компанийн 71-ийг нь ашигтай ажлуулах  үүрэг даалгавар өглөө.

2015 оны мэдээллээс харвал 87 компанийн 35 нь ашигтай ажилласан нь харагдаж байгаа. Тэгэхээр ашигтай ажиллах компанийн тоог хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан гэсэн үг.

Мөн ашигтай ажиллах боломжгүй зургаан компани /Налайх ДЦС, Даланзадгад ДЦС, Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨК, Алтай, Улиастайн эрчим хүчний систем ТӨК, Дулаан Шарын гол ТӨК, Дарханы ДЦС/ байгааг тогтоож, аль болох бага алдагдалтай ажиллах үүрэг өгсөн.

Үүнээс гадна дээр дурдсан 87 компанийн тансаг хэрэглээний зардал буюу албан тасалгаа тохижуулах тавилга солих гэх мэт зориулалттай 8 тэрбум орчим төгрөгийг шууд хассан байгаа.

"Төрийн өмчит болон төрийн оролцоотой компаниудын суудлын автомашины зардлыг бууруулна"
 

2012 онд явагдсан төрийн өмчийн улсын үзлэг тооллогоор нийт 15,853 ширхэг, 793.5 тэрбум төгрөгийн тээврийн хэрэгсэл тоологдож байсан.

Энэ удаагийн тооллогод нийт 1,280.6 тэрбум төгрөгийн балансын үнэ бүхий 25,679 ширхэг тээврийн хэрэгсэл тоологдсон нь 2012 оны дүнгээс 487,1 тэрбум төгрөгийн 9,826 нэгжээр нэмэгдсэн дүнтэй байна.

Тооллогын дүнгээр төрийн өмчит болон төрийн оролцоотой 87 компанийн тээврийн хэрэгслийн судалгааг гаргаж үзвэл нийт 9,625 ширхэг, үүнээс суудлын 1,196 ширхэг автомашин байна. Суудлын автомашины тоо нэмэгдэхийн хирээр шатахууны, жолоочийн, даатгалын, сэлбэгийн, гаражийн зэрэг зардал их хэмжээгээр нэмэгддэг. Тиймээс Засгийн газраас суудлын автомашины зардлыг бууруулах, тоо, төрлийн зохистой норм, нормативыг тогтоох даалгаврыг бидэнд өгөөд байна.

Эхний ээлжинд он гармагц төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, аж ахуйн нэгжүүдийн суудлын автомашины тоо, төрөл, норм нормативыг баталж мөрдүүлэхээр ажиллаж байна" гэсэн дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.