Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

“Snow melody”-д шинэ болон сэтгэлд хоногшсон уран бүтээлүүд эгшиглэнэ

ikon.mn
2016 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Улсын Филармониос шинэ жилийн баярыг тохиолдуулан зохион байгуулдаг “Snow Melody” нэгдсэн тоглолтын хэвлэлийн бага хурал өнөөдөр буюу 2016 оны арванхоёрдугаар  сарын 21-нд Улсын Филармонийн фойед боллоо.

Тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр улсын Филармонийн маркетингийн албаны дарга Г.Алтан-Од, ерөнхий найруулагч Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатар, соёлын тэргүүний ажилтан, гоцлол дуучин Н.Наранбаатар, Л.Насанбуян нар хэвлэлийн бага хуралд оролцлоо.

Хурлын үеэр тус тоглолтын ерөнхий найруулагч С.Сүхбаатар үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн өмнөх жилүүдийнхээс шинэ уран бүтээлүүд, хуучны сэтгэлд хоногшсон мартагдсан шинэ жилийн дуунуудаас үзэгч, сонсогчдодоо толилуулахыг онцоллоо.

Шинэ жилийн хамгийн том тоглолт нь 200 гаруй уран бүтээлчдийн зүрх сэтгэл, авьяас хөдөлмөр шингэсэн баярын тоглолт гэдгээрээ онцлогтой аж.